• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 12 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох замаар ЗГ шууд удирдаж өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчиж байна”

2024-01-18
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох замаар Засгийн газар компанийн үйл ажиллагааг шууд удирдаж байгаа талаар “Онцгой дэглэм ба төрийн өмчийн хяналт” бодлогын шинжилгээний зөвлөмжийг танилцуулах уулзалт боллоо.

Онцгой дэглэм тогтоох нь компанийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, доголдлыг арилгах, санхүүгийн хяналт шалгалт хийх, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.

Гэвч энэ нь компанийн бие даасан хараат бус байдлыг хангах засаглалын олон улсын стандарт болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа дотоодын хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж судлаач Г.Давааням, Б.Тэлмэн нар үзэж байгаа аж.

  • 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д
  • 2022 онд Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой Төмөр зам ХХК, Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоожээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигчидтэй бол “Тавантолгой ХК”-ийн хувьд төртэй хувьцаа эзэмшлийн хамааралгүй, нээлттэй хувьцаат компани юм. Иймд дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”,”хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарласан байна гэж судлаачид үзжээ.

“ЗГ өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байна”

Судлаачид уг бодлогын шинжилгээнийхээ талаар дараах зүйлсийг онцлов.

– Засгийн газар компанид онцгой дэглэм тогтоож байгаа нь ямар хуулийн заалтуудад харшилж байна вэ? 

– Засгийн газар өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан шилжилтийн үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий хууль буюу БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь эрх зүйн зөрчил үүсгэж байна.

Уг хуульд заасан “үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн нэр томьёог өргөжүүлэн хэрэглэжээ. Харин уг хуулийг батлах үед хувийн эрх зүйн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах “компани” гэх зохион байгуулалтын хэлбэр хараахан байгаагүй бөгөөд 1991 оны тавдугаар сард батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулиар компанийн хэлбэр анх бий болжээ. Иймд 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь компани, нөхөрлөл, хоршоо, сан, холбоо зэрэг хувийн эрх зүйн хуулийн этгээдийн хүрээнд үйлчлэхгүй хэмээн дүгнэж болох юм.

Мөн Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”,”хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарлаж байна. Төрийн зүгээс компанийн хувьцааг эзэмшиж байгаа эсэхээс үл хамааран бүх төрлийн компанийн харилцаанд Компанийн тухай хууль нийтлэг үйлчилнэ.

– Компанийн удирдлага, үйл ажиллагаанд хямрал үүсвэл онцгой дэглэм тогтоолгүйгээр хэрхэн өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэх вэ? 

– Өмчлөгчийн хяналтыг компанийн засаглалын зарчмыг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжтой. Компанийн дотоод болон хөндлөнгийн аудитын тогтолцоог үр дүнтэй ашиглах, зөрчлийг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг авах боломж өнөөгийн эрх зүйн орчинд байгаа.

“Иргэд эрх зүйн боловсролоо дээшлүүлж хувийн эрхзүйн харилцаанд төр давуу эрх эдлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй”

– УИХ-д өргөн баригдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд “онцгой дэглэм” тогтоох заалтууд орсон байгааг хасах шаардлагатай гэж үзэж байна уу? 

– Компанийн эрх зүйн харилцааг тусдаа бие даасан хуулиар зохицуулж буй өнөө үед төрийн болон орон өмчит компанийн удирдлагын тогтолцооны хямралыг даван гарах арга механизм, процедурыг салбар хуульд нийцүүлэн тогтоох учиртай.

Хуулийн төслийн 5.3.1 дэх хэсэгт заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрын бүрэн эрх болон орон нутгийн эрх хэмжээ нь хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрхээс тусгаарлагдсан байх, компанийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн талаар гаргах аливаа шийдвэрийг энэ хууль болон Компанийн тухай хуулийн хүрээнд гаргах”

Төслийн 26-р зүйлд Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох тухай зохицуулалт туссан. Гэвч 1991 оны хуулийн заалттай адил байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд “онцгой дэглэм” тогтоох заалтууд туссан нь Үндсэн хуулийн үзэл санаа, Иргэний хууль, Компанийн тухай хуулиар тогтоосон суурь зарчимд харш дээрх үзэгдлийг жишиг болгон тогтоох эрсдэлтэй.Иймд судлаачдын зүгээс уг заалтуудыг хасах шаардлагатай гэж үзэж байгаа.

Иргэд эрх зүйн боловсролоо дээшлүүлж хувийн эрх зүйн харилцаанд төр давуу эрх эдлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өмнөх мэдээ

Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон зам тавихаар болжээ

Дараагийн мэдээ

АНУ-д цочир хүйтрэн, цас их хэмжээгээр орсны улмаас 40 гаруй хүн амь үрэгджээ

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

АНУ-д цочир хүйтрэн, цас их хэмжээгээр орсны улмаас 40 гаруй хүн амь үрэгджээ

Владимир Путин БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.