Сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, улмаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Ингэхдээ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбоотой хэсгийг хэргээр тусгаарласан нь буруу гэж үзсэн байдаг.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас эл шийдвэрт эсэргүүцэл бичсэн байдаг. Тодруулбал, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн юм.
Харин прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан талаар өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайн хэргийг дахин давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болоод буй.
Тэгвэл шүүх хурлын тов гарчээ. Энэ пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр давж заалдах шатны шүүхээр Т.Бадамжунайг шүүх нь.