• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Т.Сүхболд: Удирдах албан тушаалтныг полиграфын аппаратаар шалгаж, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно

2024-01-22
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 17-18-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Сүлд Чуулгын байранд болжээ.

Энэ үеэр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболдын хийсэн мэдээллээс тоймлон хүргэж байна.

Тэрбээр “Бид хүний нөөцийн ухаалаг бодлогыг менежментийн арга зүйтэй уялдуулж, шударга, ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шаардлагатай албан тушаалд томилох бодлого барина.

Удирдах ажилтны томилолтын ажлын хүрээнд “Төмөр замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Орхон аймгийн цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн Хамгаалалтын нэгдүгээр тасгийн дарга” зэрэг албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалтыг зохион байгуулж, томилсон. Шинэ он гараад ч 10 гаруй удирдах албан тушаал дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явж байна.

Үүнийг хэвшил болгон, сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, албан тушаал бүрд хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилох асуудлыг шийдвэрлэдэг болно.

Ингэхдээ удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад сэтгэл зүйн тест, сорил авч, шаардлагатай бол полиграфийн аппаратаар шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргах тогтолцоог нэвтрүүлнэ.

Ажлаа мэддэг, туршлагатай алба хаагчдад бүх ачааллыг үүрүүлдэг нь аль ч газарт асуудалтай тогтолцоог бий болгож байна. Энэ байдалд өөрчлөлт хийж, дунд шатны удирдлагын манлайлал, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллана.

Бидний ажил бол асуудлыг үл тоомсорлох бус харин шийдлийг хайж олох явдал юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах төдийгүй бүх шатанд шинжлэх ухаан, судалгааны үндэслэлийг удирдлага болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүн шинжилгээнд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, мэдээлэл, техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийх, Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зарчмыг баримтална. Мөн үйл ажиллагааны бодлого стратеги, арга зүй, шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх зорилгыг удирдлага болгоно.

Цагдаагийн байгууллага хуульд заасан үндсэн чиг үүргээ биелүүлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүч хэрэгслээ шаардлагатай газарт зөв, оновчтой хуваарилан ажиллуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг хугацаа алдалгүй илрүүлж, хүний оролцоогүй 24 цагийн турш хяналт тавих технологи буюу камерын нэгдсэн хяналтын төвийг байгуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Цахим гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг, хязгааргүй интернэт орчинд иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах, учирсан хохирлыг төлүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор шаардлагатай гүйлгээ зэргийг царцаах талаар Малайз, Сингапур, Финланд улсын туршлагыг судлахад, манай цахим гэмт хэргийн гаралтын түвшин Сингапур Улсынхтай төстэй байна.

Тиймээс Сингапур Улсын туршлага дээр тулгуурлан цахим гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээсэн нь чухал алхам болсон.

Цаашид үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгоход анхаарч, иргэдээ гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хохирлыг барагдуулах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болно” гэв.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв

Өмнөх мэдээ

Оросын шингэрүүлсэн хийн хамгийн том үйлдвэрлэгч Новатек компанийн терминал Украины агаарын цохилтод өртжээ

Дараагийн мэдээ

Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлагчгүйгээр арилжаална

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлагчгүйгээр арилжаална

Хаягдсан мууртай холбоотой дуулианы дараа Оросын төмөр зам тэжээвэр амьтдыг вагоноос гаргаж хаяхыг хоригложээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.