УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг дэх хэлэлцүүлгийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор явуулах журамтай. Нэг гишүүн найман минутад багтаан асуулт асууж, 10 минутад багтаан үгээ хэлдэг.
Иймд өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-аас удирдамж гаргаж, УИХ-ын гишүүд ажлын долоо хоногт тойрогтоо ажиллаж, ард түмний саналыг сонсохоор болсон юм. Ингэж ажиллаж ирээд хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Ингэснээр дахин ажлын долоо хоног тойрогтоо ажиллаж, сонгогчид, төрийн албан хаагчид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулна. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх гурав дахь хэлэлцүүлгийг явуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэгдсэн юм.