Оросын мэдэлд байсан Украины газар нутагт орших ус хураах том далан нурсны улмаас Днепр мөрөн үерлэж, ойролцоох хот тосгоны 42,000 хүн үерийн аюулд ороод байна. Тэдний 17,000 орчим нь Днепр мөрний баруун тал буюу Украины хяналт дахь суурингуудад, үлдсэн нь баруун эрэгт буюу Оросын хяналт дахь суурингуудад байгаа юм.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Нова Каховкагийн далан нурсны дараа 80 хот, тосгон үерт автах эрсдэлтэй байгааг мэдэгдээд, үүнд Оросыг буруутгаж байна. Харин Оросын талаас үүнийг эрс няцааж, Украины талаас удаа дараа гал нээсний улмаас далан нурсан гэж тайлбарлаж байна. Одоогоор далан нурсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд үүсч болзошгүй эрсдлийг бууруулахад талууд анхаарч байна.
Асар том Каховка усан сангийн усыг хуримтлуулах тус далан нь бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой юм. Энэ нь тариаланчид, оршин суугчдыг усаар хангадаг төдийгүй Запорожжиа атомын цахилгаан станцыг усаар хангадаг. Мөн Оросын эзэмшилд байгаа Крым руу ус дамжуулах чухал суваг юм.
Эх сурвалж: BBC