• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 21 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Урт цагааны барилгыг нураахыг эсэргүүцэж, шүүхэд ханджээ

2024-01-03
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монголын ахмад архетикторууд Урт цагааны барилгыг нурааж, буулгахыг эсэргүүцэж, шүүхэд ханджээ. Цаашид судлаачдын зүгээс Улаанбаатар хот ямар үүх түүхтэй, архетиктурын дурсгалтай вэ, хотод ямар соёлын өв байна, хэрхэн хамгаалах ёстой вэ гэдэг олон нийтэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Энэ талаар судлаач Г.Очбаяр ярихдаа “Яагаад өнөөдөр Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгуудыг нураагаад байна вэ. Үүний нэг шалтгаан нь нийслэл хот нэг л хотын төвтэй. Энэ хотын төвдөө хэт төвлөрч, барилга барьж байгаа учраас энэ бүхэн түүхэн дурсгалт барилгыг буулгах, нураах нөхцөл болж байна. Хотын шинэ дэд төв байгуулна гэж ярьдаг ч бодитой ажил болж чадаагүй. Яармагийн бүс нутаг дэд төв биш суурьшлын бүс болсон. Тэнд ажлын байр байхгүй. Тиймээс хүссэн хүсээгүй Улаанбаатар хотын Бага тойруу, Их тойруу орчимд барилга байшингууд эрчимтэй баригдаж, хяналтгүйгээр зөвшөөрөл олгож байна.

Үүний үр дагавар нь Урт цагааны барилга юм. Хотын удирдлагууд болон иргэд соёлын өв гэж харахгүй байгаа нь харамсалтай. Социализмын үеийн орон зайг буулгаад дууслаа. Урт цагааны барилгыг буулгаад цэцэрлэгт хүрээлэн барих нь иргэдэд таатай санагдаж буй.

Гэтэл цэцэрлэгт хүрээлэнг хаана ч байгуулж болно. Нэг зүйлийг бий болгохын тулд хотынхоо ой санамжийг устгаад байвал түүхгүй хот болж хувирна. Урт цагааны барилга айхтар том хэмжээний бас нурж унах гэж байгаа барилга биш. Мэргэжлийн хяналтын олон удаагийн дүгнэлтийг харахад ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлт байхгүй. Яахав урсгал засвар хийх шаардлагатай. Газар хөдлөлтөд тэсвэргүй байх магадлалтай гэсэн дүгнэлт л байдаг” гэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж эхэлсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч буй. Нийслэлийн өмчид харьяалагдаж ирсэн дээрх барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж, 2019 оноос эхлэн буулгах шийдвэр гарсан ч хэрэгжилгүй удсан. Харин өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа дээрх барилгыг хэрхэх шаардлагатай талаар иргэдээс санал авахад 90 гаруй хувь нь буулгаж, ногоон байгууламж барих шаардлагатай гэдэг санал өгсөн. Тодруулбал, 3564 иргэн санал асуулгад оролцсоноос 3419 нь хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж барихыг дэмжсэн юм. Мөн НИТХ-аас өнгөрсөн оны сүүлээр тус барилгыг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан. Үүний дараа тус байрыг чөлөөлөх шаардлагыг түрээслэгч нарт  тавьсан байдаг. Харин одоо буулгаж байна. Ингэснээр тус барилгын суурин дээр хавраас бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм.

Гэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцэх үед П.Наранбаяр нарын зүгээс “Нийслэл соёлын өвөө устгаж болохгүй. Хуучны 43-хан барилга нийслэлийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Түүний нэг нь Урт цагааны гудамж. Өнөөгийн дүр төрхийг нь алдуулалгүй сэргээн засварлах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндөж тавьж байв.

Өмнөх мэдээ

Ц.Чинзориг: Жолооч шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд цуснаас дээж авч, шинжээч томилон согтуу эсэхийг тогтоолгоно

Дараагийн мэдээ

Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг мунхаг зоригтой гэв

ХолбоотойМэдээ

CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
Дараагийн мэдээ

Ким Ё Жон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг мунхаг зоригтой гэв

БРИКС таван улсыг бүлэгтээ нэгтгэлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.