• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хятадын шигшээ Ливаны эсрэг Монголын амжилтыг давтав

2024-01-18
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Азийн хөлбөмбөгийн цомын тэмцээн Катар улсад үргэлжилж байна. Өчигдөр/2024.01.17/ тивийн аваргын хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Энэ өдрийн онцлох тоглолт Хятад болон Ливан улсуудын хооронд өрнөв. Эхний тойрогтоо хожил авч чадаагүй тус хоёр багийн хожсон нь цааш шалгарах боломжоо ахиулах байсан учир тоглолтын эхнээс нямбай тоглолт үзүүлэхийг зорилоо.

Гэхдээ чансаа доогуур Ливаны довтолгоо илүү аюул тарьж, хоёр ч удаа хаалганы хөндлөвч оносон. Харин Хятадын шигшээ довтлох учраа ололгүй, олдсон боломжуудаа салхинд хийсгэсэн. Энэ өдөр Ливаны хаалгач Мостафа Матар онцгой тоглолт үзүүлж, Хятадын цөөн аюултай довтолгоог зогсоож чадсан. Өнөө цагийн Хятадын шилдэг хөлбөмбөгчин, цагтаа Испанийн Эспаниоль клубд тоглож явсан Вү Лэй өөрт олдсон гоолын боломжийг алдсан. Түүний хоосон хаалга руу цохисон сулхан бөмбөгийг Хасан Срур шугам давахаас нь өмнө зайлуулж, багтаа том тус хүргэв. Улмаар тоглолт 0-0 гэсэн харьцаатай өндөрлөж, Ливан чухал оноо авлаа. Харин Хятадын хувьд энэ бол ялагдал гэж болно. Тэд эхний тоглолтдоо Тажикстантай мөн хуурай тэнцсэн. Удахгүй хэсгийн сүүлийн тоглолтоо эзэн орон, аваргаа хамгаалагч Катарын эсрэг хийнэ. Тэр тоглолтоос зайлшгүй хожил авах шаардлагатай. Эс бөгөөс Ливан, Тажикстаны хоорондох тоглолтод аль хожсон нь цааш шалгарна.

Хятадын шигшээ баг чансаа доогуур Тажикстан, Ливаны эсрэг нэг ч гоол оруулж чадсангүй. Энэ ч утгаар нь тэднийг “Шүдгүй хятад”хэмээн гаднын хэвлэлүүд цолложээ.

Тоглолтын дараа Хятадын ахлах дасгалжуулагч, серби мэргэжилтэн Александр Янкович “Үнэхээр хүнд тоглолт боллоо. Залуус минь үүнээс илүүг хүртэх эрхтэй гэж бодож байна. Эцэст нь бид ялж чадаагүй, сайн тоглолт, эерэг хандлага, том тулааныг харууллаа. Биднийг урт зам хүлээж байна. Зорилго бол хэвээрээ. Хасагдах шатанд шалгарах. Одоо бүх зүйл биднээс шалтгаална. Би ийм нөхцөл байдалд дуртай” гэжээ.

Харин Ливаны дасгалжуулагч Миодраг Радулович “Чухал оноо авч чадлаа. Бид гоол оруулж чадсангүй. Гэхдээ сүүлийн тоглолтоос бүх зүйл  шалтгаалах учир би сэтгэл хангалуун байна. Зүгээр л гүйцэтгэлээ сайжруулмаар байна. Хэрэв бид гүйцэтгэлээ сайжруулж чадвал хожиж чадна” гэв.

Дашрамд дурдахад, Монголын шигшээ баг өнгөрсөн онд болсон Интерконтинентал цомын хүрээнд Ливаны шигшээтэй учраа тааран тоглож, 0-0 гэсэн харьцаатай тэнцэж байлаа.

Хятадын хөлбөмбөг тэр дундаа эрэгтэйчүүдийн хөлбөмбөг учраа олохгүй л байна. Өнгөрсөн онд авлигал, хээл хахуулын хэргээр Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөс эхлээд шигшээ багийнх нь ахлах дасгалжуулагч хүртэл арав гаруй хүн шалгагдаж, ажилгүй болсон. Мөн дотоодын клубууд нь санхүүгийн хямралд орж, хуучин цаг шиг Европоос нэртэй, зүстэй тамирчдыг мөнгөөр зодож, авчрахаа болив.

Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн оны аравдугаар сард сонгогдсон Сүн Кай Хятадын хөлбөмбөгийг сэргээнэ гэж амлалт өгсөн. Тэрбээр “Бид ирээдүйд илүү эв нэгдэлтэй, илүү хөдөлмөрч, илүү нээлттэй, илүү ил тод, илүү зоригтой Хятадын хөлбөмбөгийг бүтээхийн тулд чадах бүхнээ хичээх болно” гэжээ. Хятадын хөлбөмбөгийн эмэгтэй тамирчид хэдийнэ Европд зам мөрөө гаргаж, түвшин ахиж буй. Харин эрэгтэй хөлбөмбөгчдөө багаас нь бэлдэж байгаа гэнэ. Тухайлбал, 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид нь Германы Бундеслигийн гурван ч багтай хамтарсан бэлтгэл хийхээр гэрээ байгуулжээ.

Хятадын шигшээ баг дэлхийн чансааны 79 дүгээр байрт бичигдэж байна. Тэд түүхэндээ ганцхан удаа 2002 оны дэлхийн аваргад оролцож байв. Тухайн үед Өмнөд Солонгос, Япон гэсэн тивийн хоёр том төлөөлөл нь зохион байгуулагч орон гэдэг утгаараа шууд эрхээ авч, Хятадад оролцох боломж гарч ирч байсан юм.

Өмнөх мэдээ

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргалаа

Дараагийн мэдээ

“Асуудлаа шийдүүлчихмээр байдаг, гэрч зугатаад байна”

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

"Асуудлаа шийдүүлчихмээр байдаг, гэрч зугатаад байна"

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.