• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 22 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Хүрээний улс төр: ГАЗРЫН НАЙМАА

2024-02-26
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана”.  Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гаригт ингэж мэдэгдээд “Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсныг болон сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон, мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг  нэгтгэсэн” болохоо дуулгав. Товчхондоо, хүрээний улс төрийн гол хөзөр газрын наймаа байх нь нэн ойлгомжтой болов.

Угаас Улаанбаатар хот төлөвлөлтгүй, стандартгүй цементэн ширэнгэ болсон. Тиймээс нэг талаас олон нийтэд таалагдах сэдэв болно. Нөгөө талаас сонгуулийн субботник болгоно. Гол нь нийслэлийн асуудлыг цэгцлэх ёстой юу гэвэл ёстой.

Эмнэлгийн дарга нь эмнэлгийн газраас, сургуулийн захирал нь сургуулийнхаа газраас, цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгийнхээ газраас хулгайлж зараад хувьдаа завшчихдаг явдал түгээмэл, бараг “бичигдээгүй хууль” байж ирсэн. Нийслэл, дүүргийн үе, үеийн Засаг дарга нараас газрын наймаа, авлигатай холбогдоогүй хүнийг ольё гэвэл өвсөн дотроос зүй хайхаас ч хэцүү байж мэднэ. Хүрээний газрын наймаа хүрээний  гол бузар болсон. Түүнийг дэлгэе гэвэл далай цаашаа юм болох биз, хотын эрх мэдэлтнүүд шээсээрээ хэмжиж байгаад газар өгдөг байсан гэхээр. Мэдээж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурван жил гаруй ажилласан хүн хэн нэгнийг гүтгэж болохгүй сайн мэдэх байлгүй. Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан М.Цэлмэг Туул голын эрэг дээр шээж байгаад газар өгдөг байсан гэнэ лээ. Тэгэхээр М.Цэлмэгийн нэрийг Х.Нямбаатар зүгээр ч нэг дурдаагүй байх. М.Цэлмэгийг зориуд цохсоны хотын фракцийг намнах гэсэн зорилго харагдав, уншигдав. Үнэндээ М.Энхболдыг нийслэлийг Засаг дарга, Т.Бадамжунайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер байх үед М.Цэлмэг нь Ерөнхий архитекторын албан тушаалтай байсан. Тэгээд ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “М.Энхболд бол газрын наймаачин мөн” гэж мэдэгдсэн, хүлээн зөвшөөрсөн.

Өнгөрсөн 2023 онд Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын захирамжуудыг ил болгосон. Нийтдээ 36985 захирамж ил болсноос харвал нийслэлд хамгийн их хэмжээгээр газар олгосон хүн нь МАН-ын дарга асан М.Энхболд байсан. Тэрбээр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа газар олгосон 7374 захирамж гаргаж байжээ. Гэх мэтчилэнгээр хотын газрыг хувааж идсэн гол хулгайчид Ардын намын цагаан байрнаас олдох нь ойлгомжтой, өнгөрсөн 30 гаруй жилд нийслэлд АН дөрөвхөн жил/ 2012-2016 онд/ бусад жилүүдэд  МАН дангаараа шахуу засаглаж ирсэн билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сарын өмнө нийслэлийн газар олголттой холбоотой асуудлыг шалгаж, нээлттэй сонсгол явуулах үүрэг даалгаврыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт даалгасан. Тэгэхээр Б.Энхбаярын нээлттэй сонсгол МАН-ын хотын фракцийнхнаас,  тэр тусмаа Цэлмэг , Жунай, М.Энхболд нараас холуур өнгөрөхгүй байх.

Дээр нь Улаанбаатарыг “аз жаргалгүй”, цементэн ширэнгэ болгосон хүмүүс нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан, “Тайгам Алтай”-н Ц.Сономцэрэн гээд МАН-ын голдуу барилгын ченжүүд байна. Ямар сайндаа л нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “Тайгам Алтай”-н Ц.Сономцэрэн нарт хандаж бага дарвалзахыг сануулах билээ.  Хотын дарга ийм  пээдгэр байгаа нь ард нь Ерөнхий сайдын нөлөөлөл бийтэй холбоотой биз.

“Суруга Монгол”-ын газрыг дээрэмдсэн баримтыг ил болгоно гэдэг нь Зам тээврийн сайд асан “чацга” хочит А.Гансүхийн асуудал дэлгэгдэнэ гэсэн үг. АН-ын дарга асан З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад “Суруга  Монгол” компанийн захирал 67 настай япон эрэгтэйг хар тамхины хэрэгт хууль хүчнийхэн болон бизнесийнхэн хамтарч гүтгээд газрыг нь дээрэмдсэн хэрэг хууль-шүүх дээр яваа. “Суруга Монгол”-ын эзэмшиж байгаад шилжүүлсэн газар дээр нь “Хүннү 2222”  орон сууцны хороолол боссон. Тэндээс З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нийтдээ 1391.6  ам.метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлсэн баримт дэлгэгдэж байсан.  З.Энхболд ганцаараа ч биш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, А.Гансүх, “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нар “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн газрыг хувааж авсан гэх асуудал сөхөгдөх биз. Гээд хүрээний улс төр хэнийгээ шонд өлгөж, “шоронд хатаах” нь хамаагүй, Улаанбаатарыг ужиг асуудлыг цэгцлэх цаг болсон уу, болсон. Муу ёрлож байгаа юм биш, галын машин орох зайгүй баригдсан барилгуудаас газар хөдөлсөн нөхцөлд хэд нь “босоо” үлдэхийг хэлж мэдэхгүй. Аз жаргалтай хот энэ тэрээ больё, ядаж айдас, хүйдэсгүй амьдармаар байна.

Жич: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлт  нэг ёсондоо Улаанбаатарын сөөм газар бүхнийг сохор зоос болгосны үр дагавар байлаа…

Өмнөх мэдээ

АНУ Их Британи хамтран Хуситуудын обьектэд цохилт өгөв

Дараагийн мэдээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат гомдол мэдүүлсний хүчинд Румынд айлчлав

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат гомдол мэдүүлсний хүчинд Румынд айлчлав

Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нэг алхам ойртлоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.