• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 14 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Цас, мөсөн дээр халтирч бэртсэн иргэдийн тоо 2023 онд 8,547 болж, өмнөх жилээсээ 43 хувиар өсжээ

2024-01-18
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос Улсын Их Хуралд өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр ХЭҮК-оос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Түүнчлэн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж хуульчилсан.

Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 илтгэлийг боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний есөн удаагийн илтгэлд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар саналын хамт Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан. Мөн энэ чиглэлээр боловсруулагдаж буй хууль тогтоомжийн төсөлд тогтмол санал өгөхийн зэрэгцээ есөн удаагийн судалгааны ажил хийсэн.

Энэ талаар Комиссын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол орны газар зүйн онцлог, цаг агаарын байдлаас шалтгаалан өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэж, түүнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг иргэдээс төдийлөн ирүүлдэггүй ч Комисс уг асуудалд цаг ямагт анхаарал хандуулж, шаардлагатай тоон мэдээллийг авч дүн шинжилгээ, хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ирсэн.

Тухайлбал, хүйтний улиралд халтиргаа, гулгаа үүссэнээс улбаалж, унаж, бэртэж, гэмтсэн гэх шалтгаанаар ГССҮТ-д

  • 2021 онд 111,940
  • 2022 онд 153,365
  • 2023 онд 168,280 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Үүнээс цас, мөсөн дээр халтирч унасан гэх өгүүлэмжтэй иргэн 2021 онд 3,849, 2022 онд 5,964, 2023 онд 8,547 ханджээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орчны аюулгүй байдлыг хангуулах чиг үүргийг Нийслэл хариуцахаар хуульчилсан” гэлээ.

Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3 дахь хэсэгт зааснаар “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх”, 13.1.6-д энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар “заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй.

Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т зааснаар “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна гэж заасан.

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй бүх байгууллага харьяалах чиглэл, эрх үүргийн хүрээнд хүний эрхийг сахин хамгаалах үүрэгтэй.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд хүний эрхийг хамгаалах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК хөндлөнгийн хяналт тавьдаг хараат бус бие даасан байгууллага юм.

Дээрх бэртэж, гэмтсэн иргэдийн тоон мэдээллээс үзэхэд тоон үзүүлэлт жил ирэх тусам өссөн дүнтэй байгаа нь иргэдийн эрх хөндөгдөж байгааг харуулж байна. Иймд орчны аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд хяналтаа сайжруулж, ажлаа зөв зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь зүйтэйг ХЭҮК-оос зөвлөж байна.

 

Өмнөх мэдээ

“Хотын орчны аюулгүй байдлыг нийслэл хариуцах хуультай”

Дараагийн мэдээ

ӨӨРЧЛӨЛТ: Автомашинд ногдуулах албан татварын хэмжээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

ӨӨРЧЛӨЛТ: Автомашинд ногдуулах албан татварын хэмжээ

Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    61 хуваалцсан
    Хуваалцах 24 Жиргэх 15
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.