• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ц.Элбэгдорж Фрэнсис Фукуяаматай Монголын ардчиллын талаар ярилцжээ

2024-02-21
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  АНУ-ын улс төр судлаач, улс төрийн эдийн засагч, олон улсын харилцааны эрдэмтэн, зохиолч Фрэнсис Фукуяаматай Монголын ардчиллын талаар ярилцжээ.


Ярилцлагын эхэнд Фрэнсис Фукуяама Монгол Улсыг стратеги, газарзүйн хувьд онцлог байршилд оршдог гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Хүмүүс ихэвчлэн Монголын талаар хоёр асуулт асуудаг. Нэгдүгээрт, хүн ам нь ийм цөөхүүлээ байж яаж тийм том эзэнт гүрнийг үргэлжлүүлэн авч явж байгаа юм бэ гэж асуудаг. Хоёрдугаарт, илүү орчин үеийн Монголтой холбоотой асуулт асуудаг. Энэ нь Орос, Хятадын дунд оршдог Монгол Улс ардчиллыг хэрхэн бүтээсэн бэ гэх асуулт.

Монголд ардчилал хэрхэн хөгжсөн талаар би ярих хэрэгтэй байх. 1980-аад оны сүүлээс ардчиллын үйл явц эхэлсэн. 1989 оны зургадугаар сарын 4-нд болсон Тиананьмэний хядлагын дараахан Монгол Улсад ардчиллын үйл явц эхэлсэн гэхэд болно. Тэр үед Монголын олон оюутан ЗХУ-д сурахаар явдаг байлаа.

Би яг Горбачевийн үед Украины хамгийн ардчилсан хот болох Львовт сурсан. Энэ цаг үе бол үнэхээр нүдийг минь нээж өгсөн өдрүүд байж. Тэр үед Сталинтай холбоотой нийтлэл материалууд маш их гардаг байсан. Сталин тийм сайн хүн биш шүү дээ. Ленин ч бас олон муу зүйл хийсэн. Энэ тал дээр нүд нээгдсэн гэсэн үг. Украинтай хөрш зэргэлдээ Польш улс оршдог. Тэнд үндэсний эв нэгдлийн хөдөлгөөнүүд, өөрчлөлтүүд өрнөж байв. Залуу хүний хувьд зэргэлдээх улсад болж буй зүйлсийг яах аргагүй сонирхдог байлаа.

Сургуулиа төгсч ирээд манай улсад юу ч өрнөөгүй байгааг олж харсан. Дэлхий даяар янз бүрийн хөдөлгөөнүүд болсоор байсан. Тухайн үед Монгол Улс дэлхийн хоёр дахь коммунист орон байсан. Коммунизм Монгол Улсад 70 жил оршин тогтносон. Тиймээс бид улс орноо өөрчилж, энэ эцэс төгсгөлгүй зүйлийг дуусгах хэрэгтэй гэж өөр хоорондоо ярилцсан. Үүний тулд ямар нэгэн хөдөлгөөн өрнүүлэх ёстой юм байна гэж шийдсэн.

Эхний өглөө 3000 орчим залуус цугласан. Гэхдээ сүүлд нь бодоод байхад тэдний тал илүү хувь нь ажиглагчийн байр суурьтай явж байсан юм билээ. Арванхоёрдугаар сарын 7-ны өглөөний тэр жагсаалын дараа бүх зүйл эхэлсэн. Хэрэв бидэнд зохих ёсны хариуг өгөхгүй бол бид дахин хөдөлгөөн өрнүүлнэ гэдэг шаардлагаа тавьсан. Мэдээж тэд бидэнд хариу өгөөгүй. Гэсэн хэдий ч энэ нь нэгийг санаж, сэрэхийг сануулсан дуудлага байсан юм.

Харин хоёр дахь жагсаалаар бараг 5000 хүн цугласан. Жагсаал хийх удаа бүрт ирэх хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж байсан. Тав дахь удаагийнх дээр 50 мянга, зургаа дахь удаагийнхаар бараг 100 мянган хүн цуглаж байв. Тухайн үед Монгол Улсын хүн ам хоёр сая, Улаанбаатар хотын хүн ам 700 мянга орчим байсан болов уу. Тэгэхээр долоон хүн тутмын нэг нь ирсэн гэдгээрээ үнэхээр сэтгэл хөдлөм байсан.

Коммунист удирдагчид маань бидэнтэй хэлэлцээр хийхийг хүссэн. Гэвч тэд улс орон нь цаашид өөрсдийнх нь хяналтад байхаа больсныг ойлгосон юм. Хэлэлцээр хийхийн тулд бидэнтэй хэлэлцээрийн ширээнд суухаас өөр аргагүй болсон.

Ардчиллын хөдөлгөөний удирдаж байгаад гэр бүлийнхэн тань таагүй хандсан уу гэдгийг Фрэнсис Фукуяама Ц.Элбэгдоржоос асуухад “Тийм ээ, би малчны гэрт төрсөн хүн. Долоон ахтай. Зарим ах минь коммунист намын гишүүн байлаа. Хамгийн бага дүү нь асуудал тариад байгаа нөхдүүдийн дунд орчихсон, зохион байгуулж явааг мэдээд тэд үнэндээ баяртай байгаагүй.

Би тэдэнд миний амьдрал бол миний амьдрал. Өөр өөрийнхөөрөө амьдралын замыг л дагаж явах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Улс орноо өөрчилж, эрх чөлөөг авчрах нь зөв зүйл гэж би бодсон” гэж хариулсан байна.

Мөн Фрэнсис Фукуяама “Орос, Хятадтай хиллэдэг бусад улсын хувьд ардчиллын түүх нь маш товч тодорхой байдаг” гэдгийг онцолжээ.

Монгол Улс нь Хятадтай 4750 км, Оростой 3543 км хиллэдэг. Монголын нэгэн адил Орос, Хятадтай олон км хиллэдэгсэн бол дэлхийн бусад улс, тэр бүү хэл АНУ хүртэл бачимдан сандрах байсан болов уу гэж Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн байна. Ийм нөхцөлд Монголд ардчиллыг хөгжүүлнэ гэдэг бол чамгүй сорилт байсан.

Өмнөх мэдээ

Хувьцаат компаниуд 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Дараагийн мэдээ

Буурал үс трэнд болов

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Буурал үс трэнд болов

Н.Энхбаяр: Бид өмнөх зуднаасаа сургамж юу ч авахгүй байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.