• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 17 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Шигшээд дуудагдаагүй Б.Сүхбат чансааг тэргүүлж байна

2024-01-02
Спорт
A A
0
10
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна. Улирлын эхний хагас өндөрлөж, багуудын чанар, чансаа, ерөнхий байдал харагдав. Өнгөрсөн жилийн сүүлийн тоглолт Эрдэнэтийн “Уурхайчид” болон “BCH Гарьд” багуудын хооронд өрнөсөн нь сонирхолтой байлаа. Пендарвис Уиллиамс, Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй гол тоглогчдоо бэртэлд алдсан аваргууд “Гарьд”-ын эсрэг хүч тэнцвэргүй тулаанд орж, төдийлөн өрсөлдөөн үзүүлж чадсангүй. Тэвдэж явахад дасгалжуулагч нь хүртэл талбайгаас хөөгдөж, Уурхайчид хуучин оноо хожигдлоор өндөрлүүлэв. Харин “Гарьд” чухал ялалтыг байгуулж, лигт одоогоор Уурхайчид, Гарьд, Apes гэсэн гурван баг 13-2 гэсэн амжилттай явна.

Тэгвэл өчигдөр/2024.1.1/ лигийн энэ оны эхний тоглолтууд боллоо. Эхний тоглолтод “Бишрэлт Металл”-ын залуус “Шаркс”-ыг хожиж, тэргүүлэгч гурван багийн араас нэхэж байна. Тус тоглолтод Б.Сүхбат 24 оноо авч, энэ улирлын “Тэргүүн тоглогч”-ийн шагналд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулав. Улирлыг даруухан эхлүүлсэн тэрбээр сүүлийн үед гайхалтай байгаа. Түүний алсын зайн шидэлтүүд, будагтай талбайн тоглолтууд онцгойрч, баг нь ч дараалсан ялалтуудыг авч байна. Энэ ч утгаараа 23 настай, 192 см өндөртэй түүний хувьд энэ улирлын “Тэргүүн тоглогч”-ийн чансааг тэргүүлж буй. Магадгүй Б.Сүхбат энэ формоо алдалгүй явбал “Тэргүүн тоглогч”-ийн шагнал хүртэх нь гарцаагүй.

Сонирхолтой нь, Б.Сүхбат шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдаагүй билээ.

Харин эмэгтэйчүүдийн “Тэргүүн тоглогч”-ийн чансааг Ө.Индра тэргүүлж байна. Тэрбээр сүүлд аваргууд болох Амазонсыг хожиход 28 оноо авч, багаа тэргүүлсэн. Монголын лигийн хувьд Азийн зарим лигийн адилаар гадаад тамирчид дундаа “MVP”-ийн шагнал өгдөг. Тэгвэл тус шагналын чансааг Пендарвис Уиллиамс манлайлжээ. Уурхайчидын хамгаалалт, довтолгооны гол хүн тэрбээр өнгөрсөн улирал тус шагналыг хүртсэн билээ.

415910018_863339108917357_5382596229969207581_n
414933342_863339132250688_8434737371055395987_n (1)
415910018_863339108917357_5382596229969207581_n
414933342_863339132250688_8434737371055395987_n (1)

Өчигдөр болсон Монголианс болон Налайх Бизоны тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Монголианс гурван үеийн турш илүү байсан ч шийдвэрлэх үед Бизон санаачлагыг гартаа авч ялалт байгуулав. Ялангуяа Т.Санчир Бизонд яах гэж ирсэн бэ гэдгээ харууллаа. Түүний хувьд 32 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Гэхдээ Бизон плей-оффд хол явъя гэвэл сайжруулах ёстой зүйлс олон байна. Холбон тоглогчоос эхлээд сэлгээний оноо авалт дээрээ анхаарах ёстой харагдав.

Энэ өдрийн сүүлийн тоглолт Дархан Юнайтед, Сэлэнгэ Бодонсын хооронд болж, Бодонс дөрвөн үе илүү явсаар ялалт байгууллаа. Тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ эн тэнцүүхэн байсан бөгөөд эгзэгтэй мөчид А.Базаргүр чухал оноонуудыг авч, багаа ялалтад хөтөллөө.

Өмнөх мэдээ

Ардын жүжигчин Л.Цогзолмаа 100, охин Н.Сувд 76 нас хүрч байна

Дараагийн мэдээ

Израилийн арми Газаас 5 бригадаа эргүүлэн татав

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Израилийн арми Газаас 5 бригадаа эргүүлэн татав

Владимир Путин Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлэхийг мэдэгдлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    40 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.