• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Шил мэт халтиргаатай замын шалтгааныг тайлбарлах хүн алга

2024-01-12
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зам, гудамж талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэж байгаа билээ. Үүнээс үүдэж машинтай болон явганаар зорчиход хүндрэлтэй байна.

Өнгөрсөн жилүүдээс илүү их халтиргаа гулгаатай байгаа талаар иргэд цахим орчинд шуугьж, зарим иргэдийн дунд зориулалтын давс болон бодис цацахгүй байна гэх хардлага байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор халтиргаа, гулгаа, зам талбайд хэрхэн ажиллаж байгаа талаар Сүхбаатар дүүргээс тодрууллаа.

Сүхбаатар дүүргээс, “БНХАУ-аас орж ирсэн цас хайлуулах бодисыг бид оройн 16:00 цагаас эхлэн цацаж байна. Нэгдүгээр сарын 10-нд цас бага хэмжээгээр орсноос үүдэн халтиргаа гулгаа нэмэгдсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд давс болон бодис тогтмол цацаж, зарим халтиргаанд давс, бодис нөлөөлөхгүй байгаа учир нэмэлтээр дайрга цацаж байгаа. Бид эрвийх дэрвийхээрээ замын халтиргаа гулгааг багасгахаар ажиллаж байна” гэв.

Шил мэт гөлгөр зам юунаас болж үүсэж байгаа талаар лавлахад, “Цас орсны дараагаар цасыг хусаж, давс болон бодис цацаж байгаа ч бидэнд зарим тоног төхөөрөмж хомс учир цасыг бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа. Бүрэн цэвэрлэгдээгүй цасан дээр нэмж цас орох үед халтиргаа нэмэгдэж байгаа” гэж нэмэлт мэдээлэл өглөө.

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хот нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжсэн юм. Тэгэхээр халтиргаа гулгаа, хот тохижилттой холбоотой асуудлыг дүүргүүд хариуцан ажиллаж эхэлсэн юм.

Нийслэлийн захирагчийн албанаас замын давс, бодис болон зам цэвэрлэгээний ажилтай холбоотойгоор мэдэгдэл хийв.

Тус мэдэгдэлд, “Зам талбайд шинээр орсон цасыг тэгшлэх ёстой бөгөөд үүний дараа бодисоо цацна. Давсаа цацсаны дараа тэгшлэх, хусах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Бидний зүгээс давсыг ямар нэгэн өндөрлөг газарт 1-3 дахин цацах чиглэлийг дүүргүүдэд өгсөн. Ойрын өдрүүдэд заримдаа хөрсөн дээрээ -40 хүрч хүйтэрч байна, өмнө нь ингэж хүйтрэхээр бодис хайлахгүй тохиолдол гардаг байсан. Одоо тийм асуудал байхгүй. Хятадаас бодис оруулж ирсэн. Тэр бодис лабораторийн шинжилгээний үндсэн дээр асуудалгүй гэдэг нь баталгаажсан” гэж мэдээлсэн юм.

Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр зам талбайн халтиргаа гулгааг арилгах асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Оны өмнө БНХАУ-аас хүйтний нөхцөлд цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг хайлуулах чадвар харьцангуй өндөр бодис 1,200 тонныг авахаар гэрээ хийгээд 200 тонн нь түрүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Захирагчийн ажлын албаны мэдэлд ОХУ-аас 200, БНХАУ 1,200 гээд 1,400 тонн бодис ирсэн. Мөн гаднаас мэргэжилтнүүд авчирч, давс, бодисыг ямар хэмжээгээр цацах талаар сургалт авч байна” гэж мэдээлэл өглөө.

Гаднын улс орнуудад зам талбай дахь халтиргаа гулгаандаа, дөрвөн төрлийн бодисыг ашигладаг бөгөөд манай улс одоогоор “магни” гэдэг бодисыг худалдан авахаар судалж байгаа аж.

Одоогоор шил мэт гулгаатай замын шалтгааныг тайлбарлах хүн алга байна.

Өмнөх мэдээ

Хонь үрчилж авсан жуулчин малчин айлд хоёр хонож, 2 сая төгрөг төлнө

Дараагийн мэдээ

Д.Энхтүвшин: Татвар нэмэхэд үг дуугүй хүлцэхүйц хууль зүйн тулгасан орчинд бизнесийнхэн ажиллаж байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Д.Энхтүвшин: Татвар нэмэхэд үг дуугүй хүлцэхүйц хууль зүйн тулгасан орчинд бизнесийнхэн ажиллаж байна

109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.