• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2023-05-29
Гэмт хэрэг, зөрчил, Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:

-Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

2023 оны I улирлын байдлаар хахууль өгөх, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нийт 44 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 12 хувиар буурсан.

Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэл өгөх болно” гэлээ.

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.БОЛОРМАА:

-80 хүн, 4 хуулийн этгээдтэй холбогдох Хөгжлийн банктай холбогдох хэргийн шүүх хурал ажлын  31 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Нийт 215 оролцогчтой шүүх хурал юм. Шүүхэд 200 хүн багтаан танхим байхгүй тул Улаанбаатар чуулгын байранд шүүх хурлыг хийж байна.

Шүүх хурал есөн үе шаттай явагдахаас дөрөвдүгээ үе шат дээрээ явж байна. 506 хавтаст хэргээс бичгээр нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаа дээр явж байна, 85 хувьтай явж байна. Мөн уг шүүх хурлыг Шүүхийн мэдээ фэйсбүүк хаягаар LIVE-аар шууд дамжуулж байна.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Авлига, албан тушаалын хэргээр хоригдсон С.Батдөлийн хэрэг юу болсон бэ. Хоёрдугаарт, жүжигчин У.Цогтбаяр, кекүшюзан Д.Батбаяр нарыг хорьсон асуудлаар мэдээлэл өгөхгүй юу. У.Цогтбаяр “Шүүх махны машин шиг ажиллаж байна. Нэг өдрийн дотор шууд шийдвэр гаргадаг юм байна” гэсэн асуудлыг тавьсан?

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.УНДАРМАА:

-С.Батдөлийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирээгүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвэндээ байна. Одоогийн байдлаар цагдан хориг сунгах санал ирээгүй байгаа.

У.Цогтбаярын тухайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд орж ирсэн. Долоо хоног баривчлах, 10 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан.  У.Цогтбаярын тухайд эхнэр нь дуудлага өгсөн. Дөрөвдүгээр сарын 28, дөрөвдүгээр сарын 30-н гэсэн хоёр өдрийн үйлдлээр зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн. Зөрчлийн хэргийг нэг өдрийн дотор шийдвэрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн хэргийг тухайн цагдаагийн газраас шилжүүлж ирэнгүүт шийддэг.

-Сүүлийн үед улстөрчид шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэдэг юм уу, шүүх шударга шийдэж чадах нь гэхчлэн хараат бус байдалд нь нөлөөлөх оролдлого удаа дараа гарлаа. Үүнтэй холбоотойгоор ШЕЗ хуралдаад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцжээ гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Шийдвэр нь яаж гарсан юм бэ?

-ШЕЗ-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн референт Г.БУЯНХИШИГ:

-Шүүхийн хараат бус байдлыг хангаж хамгаалах чиг үүрэг хариуцсан хэлтсийн хүн нь байхгүй байна. Би бол ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн хүн. Процесс юу болсныг мэдэх хүний хувьд хариулчих боломжтой юм болов уу.

ШЕЗ шүүхийн хараат бус байдалд улстөрчид нөлөөлсөн эсэх асуудлаар хуралдсан. Хуралдсаны дараа “Ерөнхий сайдыг огцруулах гэж ШЕЗ хуралдлаа” гэсэн ташаа мэдэлэл цацагдсан. Ер нь бол шүүхэд хэнийг ч нөлөөлөхийг хориглодог.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, улстөрч  хэн ч шүүхэд нөлөөлөх эрхгүй, энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Хэрвээ ийм асуудал гарвал ШЕЗ хуралдаад нөлөөлсөн үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргаад, нөлөөлсөн гэж үзвэл Улсын дээд шүүхэд саналаа хүргүүлдэг. Улсын дээд шүүх хуралдаад цаашаа Үндсэн хуулийн Цэцэд ханддаг ийм л процесс юм. ШЕЗ шууд Засгийн газрын огцруулах боломж байхгүй, үндэслэл байхгүй. ШЕЗ Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар хуралдаад шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэж үзсэн.

-Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг юу болсон бэ?

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.УРТНАСАН:

Уг хэрэг нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа нууц хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Өмнөх мэдээ

“УБТЗ” ХНН Хойд, урд хилийн боомтоор нэг өдөрт хамгийн олон галт тэрэг солилцсон нь түүхэн дээд амжилтыг тогтоолоо

Дараагийн мэдээ

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25
Онцлох мэдээ

2025-06-25
Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Дараагийн мэдээ

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Камбож, Лаос, Тажикстан Улсын төлөөлөгчид Улаанбаатарын туршлагыг судалж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.