Эквадорын Ерөнхийлөгч Даниел Нобоа лхагва гарагт /2024.01.10/ улс нь шоронгийн харгалзагчдыг барьцаанд авсан хар тамхины бүлэглэлүүдтэй дайтаж байна гэж хэлжээ.
Нобоа мягмар гарагт /2024.01.09/ 22 бүлгэмийг террорист бүлэг хэмээн зарлаж, албан ёсоор зэвсэгт хүчний бай болгосон байна. Тэрбээр өнгөрсөн арван нэгдүгээр сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авсны дараа хар тамхи наймаалагч гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэхээ амласан юм.

Даваа гарагийн /2024.01.08/ өглөө зургаан шоронд бослого гарч, хоригдож байсан хар тамхины бүлэглэлүүдийн ахлагч нар оргосон байна. Бослого гаргасан хоригдлууд 130 гаруй харгалзагч, ажилчныг барьцаанд авчээ. Үүний дараа Нобоа 60 өдрийн онцгой байдал зарласан байна.
Цэргийн хүчээр шоронг эргүүлэн авах гэж оролдвол барьцаанд буй хүмүүсийг хорооно гэж хоригдлууд сүрдүүлжээ. Онц байдал тогтоосноос хойш гэмт бүлэглэлтэй холбоо бүхий 329 хүнийг баривчилсан гэж Эквадорын зэвсэгт хүчний командлагч Хайме Вела мэдэгдсэн юм.
Эквадорт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хөрш орнууд нь хамгаалалтаа чангатгасан байна. Тухайлбал Колумб лхагва гарагт /2024.01.10/ Эквадортой хиллэсэн бүсүүдэд цэргийн алба хаагчдын тоог нэмэх болжээ.
Эх сурвалж: Reuter