• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 15 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Энтрепренер Эмэгтэйчүүд IV: Асуудлаа Шийд, Амжилтад Тэмүүл” форумыг зохион байгууллаа.

2024-03-06
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөс Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан  “Энтрепренер Эмэгтэйчүүд IV: Асуудлаа Шийд, Амжилтад Тэмүүл” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 39.6 хувь нь эмэгтэй удирдлагатай бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд эрэгтэй удирдлагатай компаниудтай харьцуулахад бизнесийн үзүүлэлтүүд муу байна гэсэн дүгнэлтийг судалгаануудад өгсөн байдаг. Энэ нь эмэгтэй захиралтай бизнесүүд нь жижиг хэмжээтэй, ашиг орлого бага, бизнесийн өсөлт удаан, санхүүжилтийн хүртээмж сул зэргээр тодорхойлж байгаа юм. Түүнчлэн, бизнесийн хэмжээ томрох тусам удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь багасаж байна. Тухайлбал, Монгол Улсын дотоодын тэргүүлэх 100 аж ахуйн нэгжийн ердөө 24 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байна. Уг тэгш бус байдал нь эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг дэмжих, илүү эрх тэгш нийгмийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өсөлт, хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Форумыг нээн АНУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган үг хэлж, оролцогч нарт Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн баярын мэндчилгээг дэвшүүллээ. Тэрээр онцлохдоо АНУ-ын Засгийн Газар нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй BEST хөтөлбөрөөр дамжуулан,  Монгол Улсын ЖДБ-үүдийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулан, тууштайгаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Буанган хэлсэн үгэндээ “АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй санаачилгууд нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлт дэх эмэгтэйчүүдийн оролцооны хүчинд итгэх бидний бат итгэлийн тод жишээ юм. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төслийн бодит үр дүнгүүд нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнес ур чадварыг сайжруулах, бат бөх түншлэлүүдийг бий болгох зэргээр хүйсийн тэгш байдал, эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн бидний зорилгыг дахин батлан харуулж байгаа юм.” хэмээн дурдлаа.

Форумд эмэгтэй бичил, жижиг дунд бизнес эрхлэгч 150 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд амжилтад хүрсэн салбар салбарын манлайлагч энтрепренер эмэгтэйчүүд өөрсдийн сургамж, туршлагаасаа хуваалцав. Хэлэлцүүлгийн үр дүнд эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесээ өргөжин сайжруулах арга замаа тодорхойлж, бие биеэсээ суралцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

АНУ-ын Засгийн Газраас АНУОУХА-аар дамжуулан санхүүжүүлж буй BEST хөтөлбөр нь Монгол Улсын ЖДБ-үүдийн эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ажлыг байрыг бий болгох зорилготой. Улаанбаатар хот болон 12 аймагт хэрэгжиж байгаа BEST хөтөлбөр нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах бизнесийн зөвлөх үйлчилгээнүүдийг ЖДБ эрхлэгчдэд олгож байна. BEST хөтөлбөрийн дэмжлэгээр 2,400 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээл, санхүүжилт авч, цаашлаад 2,600 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, хувийн хэвшил дэх эмэгтэйчүүдийг чадавхжуулахад гүйцэтгэж буй уг хөтөлбөрийн үр нөлөөг харуулж байна.

Өмнөх мэдээ

Палестины Канад иргэд Гадаад хэргийн сайдаа шүүхэд өгөв

Дараагийн мэдээ

Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар нь дэмжинэ

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар нь дэмжинэ

Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй 240 хүүхдийг хэл яриа заслын хичээлд хамруулжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.