Энэ оны эхний хагас жилд шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 30.5 хувиар өссөн байна.
Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2023 оны бүтэн жилд харьяаллын дагуу зөрчлийн 13588 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 3256 шийдвэрийг хянасан байна. 5 хуулийн этгээд, 3068 хүнд торгох шийтгэл, 10470 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 416 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 351 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 181 зөрчлийн хэрэгт буюу 51.6 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 89 зөрчлийн хэрэгт буюу 25.4 хувьд нь өөрчлөлт оруулж, 81 зөрчлийн хэрэгт буюу 23.1 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.