• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Эрүүл хүнийг эрүүлжүүлсэн цагдааг шүүхэд өгчээ

2024-01-10
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Эрүүгийн хэргийн мөрдөгч А, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан Т нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөржээ. Улмаар цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч А өмгөөлөгч Т-г “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар бусдад тушаал өгч албадан эрүүлжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Гэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу А-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Цаашлаад Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.

Гэвч хэргийг хариуцаж байсан прокурор Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэнээр шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн байна. Тодруулбал, А-г цагаатгасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов.

Прокурор эсэргүүцэлдээ “Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, биеэ авч яваа байдал нь хэвийн байсан талаар хангалттай нотлогдсон. Гэтэл түүнийг эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэж, тэндээс гарах хүртэл хугацаанд хүний эрх чөлөөнд халдсан болох нь бүрэн тогтоогдсон.

Мөрдөгч түүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг тогтоогоогүй байж заавал эрүүлжүүлнэ шүү гэж бусад алба хаагчдад заавар чиглэл өгсөн болох нь бичлэгт үлдсэн. Дараа нь согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад 00.0 хувь байсан зэрэг нь хохирогчийг эрүүлжүүлэх, саатуулах эрх чөлөөг хязгаарлах үндэслэлгүй. Мөн бичлэгт хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо удаа дараа тайлбарлаж байх бөгөөд түүний биеэ авч яваа байдал, үйл хөдлөл зэрэг нь согтуурч, мансуураагүй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн.

Мөрдөгч А нь мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тогтоогдох бөгөөд түүнийг заавал эрүүлжүүл хэмээн тушаал заавар өгч, дараа нь гаргаад явуул гэж утсаар хэлж байгаа зэргээс гэм буруугийн шууд санаатай, албан тушаалын давуу байдлаа ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэжээ.

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар мөрдөгч А нь өмгөөлөгч Т-г “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө … зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, (хожим) гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж Дээд шүүх үзжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ.

-Хувийн болон албаны таарамжгүй харьцааны улмаас, үзэмжээр, дур зоргоор хэнийг ч баривчилж саатуулж хорьж болохгүй-

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, тухайлбал хувийн болон албаны таарамжгүй харьцааны улмаас үзэмжээр, дур зоргоор хэнийг ч баривчилж саатуулж хорьж болохгүй.

Харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх шалтгаан болохоор заасан байдаг.

Эх сурвалж: Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх

Өмнөх мэдээ

“Шар гэгээ” киноны бяцхан жүжигчдэд хурдан удмын адуу бэлэглэжээ

Дараагийн мэдээ

48 настай эрэгтэй Баянхошуунд замын цас цэвэрлэж байгаад нас баржээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

48 настай эрэгтэй Баянхошуунд замын цас цэвэрлэж байгаад нас баржээ

Бүх оддын тоглолтын багуудыг М.Өлзий-Орших, Д.Дэлгэрням, Ө.Индра, Б.Ариунцэцэг нар ахална

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.