• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 22 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Э.Одбаяр: 1.7 сая иргэнтэй Улаанбаатар хотыг хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэжлийн хүн удирдах шаардлагатай

2024-01-05
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нийслэлийн Ардчилсан Намаас/АН/ хотын дарга Х.Нямбаатарын санаачлан батлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Улаанбаатарын 1.7 сая хүний эрх, өмч рүү халдаж байгааг дурдаад Хотын даргыг иргэдээс уучлал гуйх, огцрохыг шаардаж байгаагаа мэдэгдэв.

Нийслэлийн АН-ын даргын хуулийн зөвлөх Э.Одбаяр “2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд Хотын дарга Х.Нямбаатарт нийслэлийн АН-аас дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагын хариу дорвитой үр дүнд хүрээгүй.

Шаардлага нь Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг нэмэгдүүлсэн, иргэдийн эрхэд шууд халдсан утгатай захирамжийг цуцалж, иргэдээс уучлалт хүс гэдэг утгатай байв.

Хоёрдугаарт “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хоёр үндсэн утгатай нэг хуулийг УИХ-аар батлуулсан. Уг хуульд хотын иргэдийн эрхийг хөндсөн, алдаатай хууль батлуулсан гэдэг үндэслэлээр хэвлэлийн хурал зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд байгаа ганц өмч нь газар. 220,000 хашаа нийслэлд байна, энэ хашаандаа иргэд, ажил амьдралаа залгуулж байгаа. Зарах газаргүй болсон учраас иргэдийнхээ хашаа руу дайрч байгааг эсэргүүцэж байна.

Түгжрэлийн асуудлыг тусдаа хууль болгож шийдэх ёстой. “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийг хэрэгжүүлэхгүй байх үүднээс Үндсэн Хуулийн Цэц, холбогдох байгууллагуудад хандаж хүчингүй болгуулахаа мэдэгдье” гэв.

Хотын дарга Х.Нямбаатарыг огцрууллаа гэхэд дараагийн хотын даргаар танай намаас хэнийг сонговол иргэдийн хашаа байшин, гар руу халдахгүй гэж үзэж байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Х.Нямбаатар даргыг огцруулаад дараагийн хүнийг сонгох эрх нь АН-д байхгүй. Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай байлгана гээд сонгогдсон хотын дарга нар дөрөв дэх удаагаа солигдлоо. Х.Нямбаатар гэдэг хүн хотын дөрөв дэх дарга, тав дахь нь хэн байхыг бид мэдэхгүй. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж, УИХ-д гарсан.

Супер баатар болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирээд хийсэн эхний алхам нь дугаарын хязгаарлалт, иргэдийн эрхэд халдсан. Иргэдээс санал асуулгүйгээр хязгаарлалт хийсэн.

Дараагийн алхам нь иргэдийн өмч рүү халдсан хуулийг батлуулсан. Хууль батлуулах эрх нь түүнд бий эсэх нь бас асуудал.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах санаачилга өрнүүлнэ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 3/1 нь гарын үсэг зурвал НИТХ ээлжит бусаар хуралдаж, огцрох асуудал яригдана. МАН олонхоороо хотын даргыг сонгох байх.

1.7 сая хүн амтай Улаанбаатар хотыг хүний эрхийн мэдрэмжтэй, дэд бүтцийг хөгжүүлэх мэргэжлийн хүн удирдах шаардлагатай байна. Хаадаг, хорьдог хүн хотын дарга байх нь тохиромжгүй гэж үзэж байгаа” хэмээн хариуллаа.

Нийслэлийн АН-ын ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль нэгдүгээр сарын 8-н буюу Даваа гарагаас хэрэгжиж эхлэх гэж байна гэж ойлгосон.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулиар Үндсэн хуульд заасан иргэн газар эзэмших, өмчлөх эрхийг хязгаарласан.

Гарч болох сөрөг үр дагаврыг тооцохгүйгээр нэн яаралтай горимоор уг хуулийг баталсан.

Хуульд такси үйлчилгээ эрхлэхэд 2024 оны зургаадугаар сарын 15-наас тусгай зөвшөөрөл авдаг болохоор заасан нь төр засгаас гуйхгүйгээр ажил, амьдралаа залгуулж байгаа эрхийг хязгаарлаж байна.

Түгжрэлийг бууруулах нэрийн дор автомашины төлбөрийг улсаас тогтооно гэж заасан.

Гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлөх нэр доор өмчлөлийн эрхийг хязгаарлаж болох зохицуулалтууд нь нийслэлийг тойрсон ужгирсан асуудлуудыг нэг хуулиар шийдэхээр багтаасан.

Шийдлүүд байхгүй, НИТХ болон журмаар зохицуулахаар байгаа нь нийслэл бүх эрхийг өөртөө төвлөрүүлж авахаар харагдаж байна.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийг дагалдаж, 25 хуульд өөрчлөлт орсон.

Иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийг хууль бусаар дайчлан авах нь Үндсэн хуулиар хориотой.

Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг нөхөх олговортойгоор буцаан авах, солих байдлаар зохицуулдаг байтал шинэ хуулиар газрыг чөлөөлөх гэдэг нэртэй харилцаа үүсгэх гэж байна.

Дахин төлөвлөж, орон сууцжуулах нь зөв ч хүний эрхийн асуудлыг хэлэлцээрийн арга замаар зохицуулах байхад газрыг хүчээр чөлөөлөх эрхийг нийслэл рүү татсан зүйл ажиглагдаж байна.

Хуулийг нэн яаралтай горимоор баталсан учир батлахаас нь өмнө нийгмийн хэлэлцүүлэг явуулах боломж гараагүй” хэмээн тайлбарлав.

Өмнөх мэдээ

Беларусийн ерөнхийлөгч Лукашенко өөрийгөө дархлах хуулийг баталжээ

Дараагийн мэдээ

Ц.Даваасүрэн: Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Ц.Даваасүрэн: Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш

Ардын Чуулган Намыг улсад бүртгүүлэх өргөдлийг дахин буцаажээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.