ҮСХ-ноос 2024 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр /2024.02.19/-нд танилцууллаа. Монгол Улс 2024 оны нэгдүгээр сард нийт 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.3 тэрбумам. доллар, импорт 936 сая ам.доллар т хүрч,тэнцэл 388.9 сая ам. долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 491.8 (27.8%) сая ам.доллар, экспорт 244.8 (22.7%) саяам.доллар, импорт 247.0 (35.8%) сая ам.доллароортус тус өсөж ,тэнцэл 2.1 (0.5%) саяам.доллароор буурсан байна. Экспорт2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллароор өсөхөд нүүрс 240.5 сая ам.доллар, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая ам. доллар,төмрийн хүдэр, баяжмал 21.3сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 247.0 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 60.1сая ам.доллар,автобензин32.2 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар,бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл8.9 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Импортын дүнд 2024 оны 1 дүгээрсардБНХАУ 38.9%, ОХУ 26.0%, Япон 13.3%, БНСУ 3.4%, АНУ 2.5%, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлж байна.