АНУ-ын хүнсний салбарт “Одоо аваад, дараа төл” хэлбэрийн төлбөрийн системийг хэрэглэх нь 2021 онтой харьцуулахад 15 хувиар ихэсжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-д дундаж өрх буюу 4 гишүүнтэй гэр бүлийн тэжээллэг хүнсний зардал 48 хувийн өсөлттэй буюу 675-1000 ам доллар болсон нь эл үзүүлэлтэд нөлөөлсөн гэж экспертүүд үзэж байна.
Мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, нийт зээл авагчдын 21 хувь нь хүнсээ цуглуулахдаа уг үйлчилгээг ашиглаж байгаа статистик гарчээ.
Манай улсын хувьд ч зах зээлд шинээр нэвтэрч буй “Одоо аваад, дараа төл” хэлбэрийн төлбөрийн систем нь санхүүгийн дарамтад өртсөн иргэдийн ганц гарц болж буй нь үнэн. Бид ч АНУ-ын ардаас орох магадлал бий.