• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 5 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Долларын хадгаламж ашигтай юу?

2024-02-06
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улс банкны бүтээгдэхүүний хувьд сонголт олонтой, хадгаламжийн нэршлээсээ хамаарч нөхцөл өөр өөр байдаг. Энгийн иргэд байтугай санхүүч хүмүүс тооцоолол хийхээс залхах магадлалтай.

Хэдий Монголбанк иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч иргэдийн төгрөгт итгэх итгэл зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш байнга буурч байгаа. Энэ нь ч аргагүй юм. Төгрөг нь бусад валюттай харьцуулахад хэлбэлзэл өндөртэй, үүнийгээ дагаад эрсдэл өндөр валют. Тиймдээ ч иргэд гар дээрх мөнгөө доллароор хадгалах уу, төгрөгөөр хадгалах уу гэж эргэлздэг.

Мэдээж энэ тооцооллыг хийхэд Монгол Улсын инфляц, тухайн улсын хэрэглээний үнийн индекс, эрсдэл зэрэг олон хүчин зүйл тооцоолох хэрэг гарна. Тэр бүрийг нуршихгүйгээр хялбар тооцоолол хийж үзье.

Төгрөгийн хадгаламжийн өгөөж VS Долларын хадгаламжийн өгөөж:

Энэхүү харьцуулалтыг хийхийн өмнө амьдралд ойр байх үүднээс нэг сая төгрөг (MNT) ба түүнтэй адилтгах 294 доллар (USD)-тай байсан гэж үзье. (Ханшийг 1USD=3,400MNT авч үзсэн болно).

Хүснэгт 1: Системийн нөлөө бүхий банкнуудын хүү /2024.2.5/

  MNT хадгаламж USD хадгаламж
Голомт банк 12.50% 3.20%
Төрийн банк 12.90% 1.80%
Хаан банк 12.70% 2.80%
Хас банк 11.57% 1.81%
ХХБ 13.20% 3.00%

Жич: MNT-хадгаламжийг хүүхдийн хадгаламж, USD хадгаламжийг энгийн хадгаламжаар тухайн банкнуудын сайтаас авсан болно.

Дээрх хүснэгтээс харахад төгрөгийн хадгаламж ашигтай юм шиг боловч, төгрөгийн долларын эсрэг ханш алдах эрсдэл байгаа гэдгийн мартаж болохгүй. Тэгвэл дээрх бүх банканд нэг сая MNT болон нэг сая төгрөгтэй дүйцэхүйц USD нэг жилийн хугацаатай хадгалсан гэж үзвэл, өсөлтийг Хүснэгт 2-оос харж болно.

Хүснэгт 2: 1жилийн дараах өгөөж

  MNT хадгаламж USD хадгаламж
Голомт банк 12.50% 1,125,000MNT 3.20% 303.41USD
Төрийн банк 12.90% 1,129,000 MNT 1.80% 299.29 USD
Хаан банк 12.70% 1,127,000 MNT 2.80% 302.23 USD
Хас банк 11.57% 1,115,700 MNT 1.81% 299.32 USD
ХХБ 13.20% 1,320,000 MNT 3.00% 302.82 USD

Хүснэгт 2-оос харахад нэг жилийн дараах USD хадгаламж өнөөдрийн ханшаар тооцвол алдагдалтайг харж болно (Бодолт 1). Гэхдээ USD-ын ханшийг Монголбанк тогтвортой барина гэдэг хүндрэлтэй.

Бодолт 1

303.49USD*3,400MNT=1,031,866MNT

Тэгвэл USD хэдэн хувиар өсөхөд USD хадгаламж төгрөгөөс илүү ашигтай болох вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Арилжааны банкнууд өөрсдийн гадаад валютыг өсгөх, хөрөнгийн хүрэлцээ, зардал зэрэг хүчин зүйлсийг тооцон, эдийн засгийн тооцоолол хийж хадгаламжийн хүүг тогтдог.

USD хүлээлтийн ханшийг тооцоолох томьёо нь F=S*(1+i_p)/(1+i_b ) буюу Голомт банкны зарласан хүүн дээр жишээ авбал 3400*(1+12.50%)/(1+3.20%)=3706.40MNT .

Хүснэгт 3: USD хүлээлтийн ханшийн тооцоолол

  MNT хадгаламж USD хадгаламж USD хүлээлт USD өсөлт
Голомт банк 1,125,000MNT 303.41USD 3,706.40MNT 9.02%
Төрийн банк 1,129,000 MNT 299.29 USD 3,770.73MNT 10.90%
Хаан банк 1,127,000 MNT 302.23 USD 3,727.43MNT 9.63%
Хас банк 1,115,700 MNT 299.32 USD 3,742.94MNT 10.09%
ХХБ 1,320,000 MNT 302.82 USD 3,736.70MNT 9.90%

Өөрөөр хэлбэл та нэг сая төгрөг хадгалах уу доллар болгон хадгалах уу гэдгийг тооцоолохын тулд доллар жилийн дараа хэдэн хувиар өсөх вэ гэдэг таамгийг дэвшүүлж байж хадгална гэсэн үг.

Хадгаламжийн даатгал:

Монголбанкнаас долларжилтыг хязгаарлаж, иргэдийг төгрөг хэрэглэх сэдлийг төрүүлэх, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг зогсолтгүй авч байдаг. Тиймдээ ч Монгол Улсад гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хориглох зэрэг арга хэмжээг зогсолтгүй авч байдаг.

“Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуульд зааснаар 2013 оноос “Хадгаламжийн даатгалын корпорац” иргэний банкан дахь 20 сая хүртэлх төгрөг валютын хадгаламжийг батлан даадаг.

Харин “КОВИД-19” цар тахлын түр хуульд валютын батлан даалтыг түр зогсоож, тэр байтугай хүү тооцохгүй заалт оруулж өгч байсан.

Шимтгэл:

Банкнууд өөрсдийн эрсдэлийг хаахын тулд бас нэгэн арга хэмжээ авдаг нь гадаад валют худалдан авахад бэлэн болон бэлэн бус дээр шимтгэл авах явдал юм.

Жишээ нь та Хаан банканд бэлэн бус USD худалдан авч дансанд байршуулсан тохиолдолд бэлэн бусын ханшаар тооцож авна. Харин данснаасаа бэлэн доллар гаргах тохиолдолд нэмэлт шимтгэл төлнө. Тиймээс хэрэв та гадаад валютаар харилцах, хадгаламж нээх хэрэгцээ үүсвэл дараа нь ямар хэлбэрээр (бэлэн эсвэл бэлэн бус) ашиглахаа тооцоолох хэрэгтэй.

Өмнөх мэдээ

“Ач зээгээ хардаг ахмадууд нийгмийн баялаг бүтээж байна. Урамшуулах системийг бий болгох хэрэгтэй”

Дараагийн мэдээ

Далайн хар салхины хүч улам нэмэгдэж буй тул эрдэмтэд хэмжүүрийн шинэ ангилал нээх санал гаргажээ

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Далайн хар салхины хүч улам нэмэгдэж буй тул эрдэмтэд хэмжүүрийн шинэ ангилал нээх санал гаргажээ

Бриттни Гринер АНУ-ын шигшээд багтсангүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    34 хуваалцсан
    Хуваалцах 14 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.