Гандантэгчинлэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Уг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн 13 настай хүүгийн ээж “Хүүгийн маань дотуур хувцас нь цус болчихсон байсныг хараад хүүхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хүчирхийлэлд өртсөн нь батлагдсан. Өөр бусад хүүхдүүд ч бэлгийн хүчирхийлэлд өртдөг” гэлээ.
Уг мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн байна.
Тодруулбал, эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.