ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэрийг энэ сарын 6,7-нд “Степп арена”-д зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд оролцох ОХУ-ын уран гулгагчид өнөөдөр Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд газардлаа. Уг тоглолтод Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев нарын зэрэг дэлхийд танигдсан шилдэг уран гулгагчидхүрэлцэн ирж, гайхамшигт үзүүлбэрээ толилуулах гэж байна.
Энэхүү уран гулгалтын үзүүлбэрийг Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооны санаачлаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгааг дурдах нь зүйтэй болов уу?
Тоглолтод оролцох уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонсвол алдарт уран гулгалтын тамирчин Камила Валиева “Монгол Улсад уран гулгалтын спорт эрчимтэй хөгжлийнхөө суурийг тавьж байгаад баяртай байна.
Монголын уран гулгалтын тамирчид тун удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн нөхөрлөлдөө баттай, тууштай үнэнч байхыг хүсэж байна. Удахгүй Улаанбаатар хотод уулзахын ерөөл тавья” хэмээн өмнө нь хэвлэлд ярилцлага өгсөн байна.