Монголын төмөр зам ТӨХК 2024 онд нийт нийт 533.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрөгч гуравдугаар сард 227 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 180 хувиар өссөн байна.
Ачааны төрлөөр нь задалж үзвэл сайжруулсан түлшний түүхий эд миддлинг, нефтийн бүтээгдэхүүн, аммония нитрат зэрэг ачаа тээвэрлэжээ. Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар тэгш чиглэлдээ галт тэргийг бүрэн жинтэй аялуулж байна хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-аас мэдээлжээ.