Төрөөс малчид, мал аж ахуйн салбар руу чиглэсэн урт хугацааны бодлогыг буруутган хуульч Х.Номингэрэл малчдад хамаатай сэдвээр Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ингэхдээ энэхүү асуудлыг Цэцэд өгснөөр цаашид ямар үйл явдал өрнөх вэ гэдгээ тодотгов.
Үндсэн хуулийн цэц аливаа маргааныг шийдвэрлэхдээ эхлээд хуралдаанаа товлодог, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг бага суудлын хуралдаанаараа шийднэ. Мөн шаардлагатай бол Их суудлын хуралдаан ч зарладаг. Асуудлыг шийдэсний дараа дүгнэлтээ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг. УИХ хүлээж авах эсэхээ ч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийднэ. Хуульч Х.Номингэрэлийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг ҮХЦ судалж, ямар шийдвэр гаргах эсэх нь өнөөдөр тодорхойгүй. Тэрээр Цэцийг нөлөөнд автдаг гэж ярьжээ. Цэцийн үйл ажиллагаанд хэн ч нөлөөлөх боломжгүй гэсэн хуультай.