УИХ, Засгийн газрын гишүүд ажлаа тайлагнах нэрийдлээр тойргоо усалж, илт давуу байдлаар сонгуульд орохоор зэхэж байгаатай холбогдуулан ШИНЭ намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад:
– Сонгуулийн санал тоолох хар машины бүтэц, зохион байгуулалт, технологийн процесс дээр сонгуульд оролцох намууд болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд хяналт тавих боломжийг нээх
– Санал тоолох төхөөрөмжийг үйлдвэрлэсэн домайн компанийн инженер техникийн ажилчидтай хамтран сургалт, заавар зөвлөмжийг өгөх
– Санал тоолох төхөөрөмжийн дүнг шууд олон нийтэд тайлагнах
– Санал тоолох 3000 машинаас сугалааны журмаар 300 машиныг сонгон шалгалт хийх
– 2020 оны сонгуулийн дүнг гар аргаар тоолоход гарсан асуудлыг давтан гаргуулахгүй байх
– Ашиг сонирхлын зөрчилгүй компанитай хамтран ажиллах
– Саналын хуудасны тоон дээр хяналт тавих
– Саналын хуудсыг эхлээд гараар тоолж, дараа нь машинд оруулах
– Хамтарсан ажлын хэсэг хяналт тавих зэрэг шаардлагуудыг хүргүүллээ.