• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхийг шуугиулав

2024-02-13
Улс төр
A A
0
12
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхий нийтийг шуугиулж байна. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дайнаас хойш анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгсөнтэй холбогдуулж “Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” гэсэн нь “Х” ертөнцийг шуугиулж байна.

Тодруулбал, сар шинийн үеэр “Fox News” сувгийн хөтлөгч асан Такер Карлсоны ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцлага хийсэн юм. Энэхүү ярилцлага “Х” платформд нийтлэгдсэн агаад В.Путин уг ярилцлагынхаа турш Украинд хийсэн цэргийн түрэмгийллээ зөвтгөх гэж түүхийн баримтуудыг дурджээ. Ярилцлагад  В.Путин “Оросын үе үеийн эзэнт гүрнүүд Польш, Унгар, Румын, Крымээс газар нутгаа шилжүүлэн Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсныг мөн Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс гэдгийг батлах бүрэн үндэслэл бидэнд бий” гэсэн нь дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан.

В.Путины дэлгэсэн түүхийн баримтуудыг няцаасан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ өнөөдрийн байдлаар найман сая гаруй хүнд хүрч,  2.5 мянган сэтгэгдэлтэй, 100 гаруй мянга хүн хариу реакшн үзүүлжээ. Дэлхийн “Х” талбарт монгол хүний жиргээ анх удаа олон сая хүнд хүрч, олон мянган хүнээс хариу үйлдэл авч байгаа нь энэ юм.

Тэрчлэн монголчууд төдийгүй дэлхийн зарим улстөрч, хэвлэл мэдээлэл түүний жиргээг “оны онцлох пост боллоо” гэж байр сууриа хуваалцжээ.

Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жиргэхдээ “Монголын нийт хүн амыг хоёр дахин нэмсэнээс илүү хүн одоогоор үзэж. Ерөөлөөр дэлхийн Монгол хүн бүрийн тоогоор үзэх болтугай. Зүгээр л “Путины ярьсаны дараа. Монголын түүхэн газрын зураг. Санаагаа бүү чилээ. Бид эрх чөлөөтэй, энх тайванч улс” гэсэн утгатай жиргээг “Х”-т бичсэн юм. Гэтэл “Оны пост тодорхой боллоо. Дөнгөж хоёр сар гарч байхад” гээд л шуугих.

Ази Европын дээд хэмжээний уулзалт “АСЕМ”-ыг 2016 онд хийхэд ингэж нэг шуугисан. Монголын том нэр гарч шуугих тусам сайн. Бид чинь эрдэмт Монгол хүн, их түүх, эрх чөлөө, Эх орноороо бахархдаг улс шүү. Зарим хэвлэл, хүний бичсэнийг хавсаргав. Өөрсдөө олж үзээрэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ болон байр суурь дэлхийн хэвлэлүүдээр үе, үе цацагддаг. Тэрбээр Оросын Украинд хийсэн түрэмгийллийн эсрэг “Зөвлөлтүүд 1941 оны хахир өвлийн улиралд Москва хотын захад Германы цэргийн эсрэг сөрөг довтолгоонд өртөхөд улаан армийн ихэнх хэсэг нь Монголд малын малаар үс, ноосоор хийсэн дулаан хувцас өмссөн байв. Яг ийм сэтгэлээр өнөөдөр Монголын ард түмэн Украины эсрэг Кремлийн дайны эсрэг зогсож байна. …Энх тайванд хүрэх цорын ганц зам бол Украины ялалт юм” гэсэн нийтлэл бичсэн нь  euobserver.com сайтад тавигдсан байдаг.  Тэгвэл тэрбээр Өвөрмонголчуудын  монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн тэмцлийг дэмжиж, “Монгол хэл соёл, удам угсааг хадгалж үлдэхийн төлөө Монгол хүн бүр дуугарах ёстой. Мөн хүүхдүүдээ багаас нь монгол хэлээр бичих, унших чадварт сургах хэрэгтэй. Түүний дараа гадны олон хэлээр сургаж болно. Энэ бодлого уламжлал хаана ч үргэлжлэх ёстой юм. Энэ байр сууринд ямар ч монгол хүн баттай зогсох ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн нь олон улсын хэвлэлүүдээр цацагдаж байсан билээ.
426191900_1587637158758676_5053488803568500858_n
426220287_1587637222092003_2805662808216217954_n
426230497_1587637245425334_1000420075431569997_n
426231038_1587637258758666_5356271970598853252_n
426337430_1587637172092008_5910221438749853317_n (1)
426337430_1587637172092008_5910221438749853317_n
426375700_1587637265425332_3543647975476527151_n
426388844_1587637215425337_5231381821565089965_n
426393175_1587637202092005_5121172835032957176_n
426395716_1587637128758679_3661763457890874681_n
426468056_1587637078758684_7881360320479016473_n
426540056_1587637102092015_3544953479553104893_n
426551027_1587637122092013_6521632270508516610_n (1)
426551027_1587637122092013_6521632270508516610_n
426594203_1587637018758690_5067147314291378390_n
427684626_1587637232092002_6389573011240033340_n
427811297_1587637185425340_2616489564538491391_n
427975578_1587631882092537_153496501998217515_n
428046790_1313913352621682_149163790726355602_n
428425285_1587632822092443_6520879930985723868_n (1)
428425285_1587632822092443_6520879930985723868_n
426191900_1587637158758676_5053488803568500858_n
426220287_1587637222092003_2805662808216217954_n
426230497_1587637245425334_1000420075431569997_n
426231038_1587637258758666_5356271970598853252_n
426337430_1587637172092008_5910221438749853317_n (1)
426337430_1587637172092008_5910221438749853317_n
Өмнөх мэдээ

Тойм: Тивүүдийн аварга тодорч, “donk” “CS2”-д дүрмээ тогтоов

Дараагийн мэдээ

Путинтэй өрсөлдөх нэр дэвшигчид албан ёсоор тодров

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Путинтэй өрсөлдөх нэр дэвшигчид албан ёсоор тодров

22 хорооны 33 байршилд халиа тошин үүсчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.