Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн энэ удаагийн ээлжит хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, ШУА-ийн грантаар 2023 онд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан байна. БШУЯ-аас ШУА-ийн грантыг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөг төсөвлөж баталжээ.
Тиймээс ШУА-ийн харьяа хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудаас нийт 33 төсөл саналаа ирүүлснээс ажлын хэсэг 18 төслийг нь шалгаруулж грант олгохоор болсон байна.
Мөн ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Одоогоор ШУА-ийн 3 хүрээлэнгийн захирал түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хүрээлэнгийн захирлыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шинэчлэгдсэн журмыг баримтлан сонгон шалгаруулахыг үүрэг болгов.