Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дүнжингаравын уулзарт гарсан осол гаргасан жолоочийг 48 цаг саатуулах шийдвэр гаргасан ч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэрийг хүчинтэйд тооцсон байна. Тодруулбал, Тээврийн Прокурорын газраас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтэн М-ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоолыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно гэх үндэслэлд нийцсэн байх тул сэжигтэн М-г 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлсаныг хүчинтэйд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгоно гэж хуульчилсан байдаг.