“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Харин өнөөдрөөс Барс-2 захаас Хархорин хүртэл 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал, таван шар болон хотын төвийн 40, 50 мянгат орчмын хэсгийн айл өрхийн халуун усыг тасалжээ.
Засварын ажил зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад хийгдэнэ.