• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 21 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

2025 онд ашиглалтад орох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр жилд 18 сая метр куб усыг Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ

2023-12-26
CNews, Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нийслэл хот маань жилд нийт 55 сая метр куб гүний ус хэрэглэдэг. Манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 75 хувь, нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод аж төрж байна. Өнөөдрийн байдлаар гүний усны долоон эх үүсвэрээс хоногт дунджаар 310 мянган метр куб ус олборлон, хэрэглэгчдэд түгээж байгаа.

зураг

2040 онд Улаанбаатарын иргэдийн тоо 2.2 саяд хүрэхэд, хоногт 608,240 метр куб ус хэрэглэнэ гэсэн тооцооллыг Мянганы сорилтын сангаас хийжээ. Түүнчлэн ААН-үүд үйл ажиллагаагаа тэлэх үед ус хангамжийн асуудал шууд болон шууд бусаар нөлөөлнө гэсэн судалгааны үр дүн гарсан байна.

МЯНГАНЫ СОРИЛТЫН САН БОЛОН “КОМПАКТ” ГЭРЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

зураг

АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт тэнцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай Компакт гэрээ байгуулан, таван жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгодог. Тиймээс манай улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Компакт” гэрээг хэрэгжүүлж байгаа юм.

“Мянганы сорилтын II Компакт гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлж дуусгана.

Тус Компакт гэрээний хүрээнд үндсэн гурван төсөл хэрэгжиж байна. Үүнд:

  1. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл. Энэ ажлын хүрээнд газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барина.
  2. Хаягдал ус дахин боловсруулах төсөл. Ус дахин боловсруулах үйлдвэр барьж, боловсруулснаар дулааны цахилгаан станцын хэрэглээнд нэвтрүүлэх юм.
  3. Усны салбарын тогтвортой байдлыг хангах. Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор усны салбарын удаан хугацааны тогтвортой байдлыг сайжруулж, салбарын бодлого, эрх зүйн орчин, институцийн шинэчлэл хийх аж.

Дээрх ажлуудын үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган өрхийн 2.4 сая гаруй иргэн, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм.

ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотын нэг жилийн нийт гүний усны хэрэглээний 23.8 хувийг Дулааны III, IV цахилгаан станц үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд зарцуулдаг байна.

Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хажууд баригдаж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил 2022 онд эхэлсэн. Одоогоор 27 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас туршилтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн аж.

Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Үүнээс 50 мянган метр куб усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хүлээн авч гүн цэвэрлэнэ.

Гүн цэвэршүүлсэн усаа 11.2 км ус дамжуулах шугам хоолойгоор Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлэх юм. Ингэснээр тус хоёр станцын нэг жилд хэрэглэж буй 18 сая метр куб гүний усыг хэмнэх юм.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Хөдөлгөөнт био-реактор, ламелла тунгаагуур, ширхэгт дүүргэгчтэй шүүлтүүр, халдваргүйжүүлэх сан гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

“Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлсэн”

Компакт гэрээний ач холбогдлын талаар Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Компакт гэрээгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан.

Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэл хотын хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ.

Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлсэн бөгөөд ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлнэ” хэмээн ярив.

Өмнөх мэдээ

“МАК цемент” ХХК 5.3 тэрбум төгрөгийн торгуулийг төлж барагдууллаа

Дараагийн мэдээ

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

ХолбоотойМэдээ

CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
Дараагийн мэдээ

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

"Монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжинэ"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.