• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 24 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Төрийн бүх үйлчилгээг “E-Mongolia”-гаар ачаалалгүй авах боломжтой

2024-01-05
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилго тавьж, үе шаттайгаар төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд оочер дараалалд зогсохгүйгээр авах боломжийг бүрдүүлж буй. Төрөөс авах боломжтой нийт 1170 үйлчилгээг өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэд E-Mongolia платформоор дамжуулж авсан байна.

E-MONGOLIA 4.0 ХУВИЛБАР УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Цаашид ч энэ үйлчилгээг сайжруулж, системийн шигэчлэлт хийж хүндрэл, сааталтай асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн. Бид энэ талаар E-Mongolia платформын хэвлэлийн албанаас тодрууллаа.

E-Mongolia систем динамик хэлбэртэй болсноор ачаалал ихтэй үед ачааллыг даахаас гадна хэрэглэгч бага хандаж байгаа тохиолдолд ачааллын хурдыг бууруулах боломжтой болсон.

2022-2023 онд хэрэглэгчдэд тулгамдаж байсан асуудлууд дээр тулгуурлаж хамгийн эхэнд ачаалал даах чадварын системд шинэчлэн оруулсан байгаа. Мөн аппликейшний дизайнаа сайжруулж, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болгосон. Ингэхдээ хэрэглэгч зөвхөн дөрвөн оронтой нууц кодоор биш утасны тохируулга, царай болон биометрийн тусламжтайгаар нэвтэрч байгаа. Удахгүй E-Mongolia 4.0 шинэчилсэн хувилбарыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

СИСТЕМ БОЛОВСРОНГУЙ БОЛСНООР ҮЙЛЧИЛГЭЭГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ АВАХ БОЛОМЖТОЙ

И-Монгол академи Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж 2022 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж буй Улсын төсөвт үйлдвэрийн газар. Төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой.
Өнгөрсөн жил тус системд хэд хэдэн онцлох хэсгүүд нэмэгдсэн. Тухайлбал, E-Business, E-Kids, E-Student зэргийг нэрлэж болно.

E-Mongolia системд сард дунджаар 520 сая гаруй хандалт ирдэг бөгөөд Монголоос 500 сая, Оросоос 2.1 сая, Өмнөд Солонгосоос 8.8 сая, Америкаас 1.7 сая, Сингапураас 1 сая, Австралиас 870 мянга хандалт тус тус ирдэг байна.

E-Mongolia платформ нь хэрэглэгчийн хандалт, сүлжээний урсгал, ачаалал зэргээ хянаж ачаалал ихтэй үед ухаалгаар өөрийгөө өргөтгөж, ачаалал буурсан үед буцаж багасгах чадвартай AI /хиймэл оюун ухаан/ дээр суурилсан функц бүхий динамик шийдэл нэвтрүүлснээр платформ үр ашигтайгаар ажиллаж, олон төрлийн хэмнэлт хийхээс гадна илүү хурдтай, гацахгүйгээр нэг агшинд хоёр сая хэрэглэгчийн ачааллыг зэрэг даадаг болж байна. Үүнээс үүдэн E-Mongolia платформтой хамтран ажиллагч төрийн бусад олон байгууллагууд өөрсдийн үйлчилгээний системийн аюулгүй байдал, ачаалал даах чадвараа сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ.

2022 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 иргэн байгаагийн  11.2 хувь буюу 12,892 нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Олон улсын WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч программ ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой болсон аж.

Мөн хэрэглэгч цахимаар үйлчилгээ авахад хялбар байхаар системийн өнгөний контраст өөрчлөх, шөнийн горимд шилжих, үсгийн фонт өөрчлөх, хэмжээг ихэсгэж багасгах тохиргоо хийжээ.

Иргэн бүрд үйлчилгээг хүргэх зорилгоор фэйсбүүк хаягаа E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ 2.5 сая хэрэглэгч мессенжерээр авсан байна. Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулгаар очдог болж байна. Хамгийн чухал нь иргэн төрд байгаа мэдээллээ хянах боломж бүрдсэн. E-Mongolia системийн хэрэглэгчид төрийн 11 байгууллага дахь иргэний бүртгэл,  хаягийн өөрчлөлт, өрхийн гишүүд, гэрлэлт, гадаад паспорт, боловсрол, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх, газар эзэмших, ашиглах эрх болон эрүүл мэндийн даатгал төлөлт зэрэг 14 төрлийн мэдээллээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, 145267 оюутны үнэмлэх, 47400 багшийн үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх профайл хэсэгт харагдах ба эрхийн зөрчилтэй жолооны үнэмлэх болон хугацаа дууссан бичиг баримтууд анхааруулах тэмдэгтэй гарч ирдэг болжээ.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд: 

1. Нотариатын үйлчилгээ  
2. Нийтийн тээврийн тасалбар захиалах
3. E-Mongolia системийн вебээс 1111 шууд дугаарт дуудлага хийх
4. Цахим ур чадвар цэс нэмэгдсэн байна.
2023 ОНД ШИНЭЭР 119 ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖЭЭ
Өнгөрсөн 2023 онд И-Монгол академи Засгийн Газрын 100 дугаар тогтоолын хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд 785 үйлчилгээний судалгааг хийж, шинээр цахимжуулах 375 үйлчилгээний бодлогын даалгаврыг боловсруулснаас 20 байгууллагын 119 үйлчилгээг цахимжуулж, нэвтрүүлжээ. Мөн Emongolia app болон портал дээр нийт 227 үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Үүнээс гадна ХЗДХЯ, БШУЯ, ХНХЯ, ЗТХЯ-аас үзүүлдэг  цахим гэрчилгээ, үнэмлэх, картыг цахимжуулжнэвтрүүлснээр иргэд цаасан гэрчилгээгээ заавал биедээ авч явах шаардлагагүй болсон.
• Иргэний үнэмлэх-519,690
• Гадаад паспорт-988,945  
• Жолооны үнэмлэх-368,950
• Мэргэшсэн жолооны үнэмлэх – 44.812
• Хөгжлийн бэрхшээлийн карт-14,297
• Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ- 140,539
• Багшийн үнэмлэх 
• Оюутны үнэмлэх зэрэг. 
Эдгээрээс гадна онцолбол, Засгийн газрын 233 дугаар тогтоолын дагуу  тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд ГТСМТТ-тэй хамтран нийт 12 байгууллагын 93 тусгай зөвшөөрлийг цахимжуулж e-business.mn болон тусгай зөвшөөрлийн нэгдсэн сан license.mn Мөн “Зөвшөөрлийн нэгдсэн сан” үүсгэх ажлыг гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төвтэй хамтран хэрэгжүүлж нийт 17 мянга гаруйзөвшөөрлийн мэдээллийг зөвшөөрлийн нэгдсэн санд нээлттэй болгосон байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/53 тоот тушаалаар батлагдсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутгийн төрийн байгууллагуудаас хүн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг дахин загварчлах, шинээр нэвтрүүлэх үйлчилгээний процессын шинжилгээг хийх зорилгоор тус газрын албан хаагчид 2023 оны арваннэгдүгээр сарын 19-нээс арванхоёрдугаар сарын  02-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 10 аймагт ажиллажээ. Ингэснээр орон нутгийн 24 байгууллагын үзүүлдэг 128 үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэд цахимаар төрийн үйлчилгээг авснаар нийт 746 тэрбум төгрөгийг хэмнэсэн тооцоолол гарчээ.
Өмнөх мэдээ

“Хэвлэл мэдээлэл, цахимаар л сонгогчдодоо танигдах боломжтой”

Дараагийн мэдээ

Лэйкерсийн асуудал нь хаанаа байна вэ?

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Лэйкерсийн асуудал нь хаанаа байна вэ?

Б.Энхбаяр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг хаанаас олсон бэ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.