Хятадын баруун өмнөд хэсгийн уулархаг Юнань мужид өнөөдөр /2024.01.22/ хөрсний нуралтын улмаас 18 айл, 47 хүн нурангинд дарагджээ. “CCTV”-ийн мэдээлснээр Женшион хошууны Жатон хотын Лианшуй тосгонд өглөөний 05:15 цагийн үед уг үйл явдал болсон байна. 200 гаруй хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ.
Хятадад гамшгийн үеийн дөрвөн түвшний систем байдаг. Энэ удаад гуравдугаар түвшний анхааруулгыг зарлажээ.
Эрэн хайх, аврах ажиллагаанд 200 аврагч, 33 гал унтраах машин, 10 ачигч машин оролцож байна.
Гамшигт өртсөн айлуудын олонх нь уулын бэлд, зарим нь уул өөд байшингаа барьсан байжээ. Тус бүс нутаг нь эгц налуу, өндөр уулсаараа алдартай. Тосгонд Ням гаригийн шөнөөс хойш их хэмжээний цас орсон байна. Цаг агаар 0 хэм орчим байна.
Эх сурвалж: SCMP