ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоог 120 мянган төгрөг байхаар зохицуулсан байдаг. Тэгвэл энэхүү зардлыг манай улсын ЭМД-ын сангаас бүрэн хариуцахаар болжээ.
Харин Монгол Улсад түр болон урт хугацаанд оршин суух эрхтэй бусад улсын хүүхэд энэхүү тусламж, үйлчилгээг хамтын төлбөртэйгээр буюу нийт зардлын 30 хувийг төлж хийлгэх юм байна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт” болон энэхүү тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудын жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаас авах боломжтой гэдгийг Хэвлэлийн албанаас нь мэдээлэв.
БШУЯ болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 6,189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Тоон мэдээллийг дотор нь ангилбал:
Сэтгэцийн бэрхшээлтэй – 1,190
Хавсарсан бэрхшээлтэй – 2,001
Оюуны бэрхшээлтэй – 47 хүүхэд байна.
Харин манай улсад ЕБС болон цэцэрлэгийн нэг ангид ойролцоогоор хэдэн аутизмтай хүүхэд сурч байгаа тухай албан ёсны тоо гараагүй байдаг бөгөөд дунджаар сургууль, цэцэрлэг нэг бүрд АХЭ буюу Аутизмын хүрээний эмгэг 1-5 хүүхэд бий гэдгийг Монголын Аутизмын Холбооны зүгээс хэлэв.
Энэхүү байгууллага нь Монголд байгаа аутизмтай хүмүүс, тэдний гэр бүлүүдэд туслах зорилгоор аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.