• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Лэйкерсийн асуудал нь хаанаа байна вэ?

2024-01-05
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ердөө 19 сарын өмнөхөн ЛеБрон Жэймс шинэ дасгалжуулагчтай болсондоо баярлаж “Үнэхээр догдолж байна” гэсэн утгатай жиргэж байлаа. Харин зургаахан сарын өмнө Энтони Дэвис “Бид түүнийг үнэхээр хүндэлдэг” гэж дасгалжуулагч Дарвин Хэмийн талаар хэлж байв. Гэтэл өнөөдөр байдал эрс өөрчлөгдөж, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчид дасгалжуулагчдаа эргэлзэж эхэлжээ. Сүүлд гарсан мэдээллээр Дарвин Хэм болон тамирчдынх нь хооронд ан цав үүсч, харилцаа хөндийрсөн гэнэ. Учир нь Хэмийн тамирчдаа тоглуулж буй байдал, өгч буй минут, тоглолтыг эхлүүлж буй тавт зэрэг нь ойлгомжгүй байгаа аж.

Лэйкерс өнгөрсөн жил бүсийн финалд хүрсэн тул энэ улирал амжилтаа ахиулах ядаж давтах хүсэлтэй байгаа нь лавтай. Мөн улирлын дундуурх тэмцээнд түрүүлсэн учир хүлээлт их үүсээд буй. Гэтэл өдгөө 17-18 амжилттай бүсийнхээ аравдугаар байрт явж байна. Сүүлд Майами Хит багт 96-110 гэсэн харьцаатай хожигдсон. Тус тоглолтод ЛеБроны баг гурван онооны шидэлтийг 30 удаа шидсэн ч ердөө дөрөв нь оноо болж, 21 удаа бөмбөгөө алдан үүнийг нь Хит 22 оноо болгожээ. Тэд энэ сард нийт 15 тоглолт хийхээс арвыг нь талбай дээрээ хийнэ. Лигийн хамгийн зөөлөн, ачаалал багатай хуваарьтай багаар тодроод буй.

Энтони Дэвис Хитэд хожигдсоныхоо дараа “Бид өнөөдрийнх шиг тогловол цаашдаа сайн зүйл болохгүй” гэжээ.

Ядаж байхад яр гэгчээр энэ улирал өөрчлөлт авчирна гэж бодож байсан Гэйб Винсэнт бүх оддын тоглолтын дараа эргэн ирэх сурагтай. Улирлын эхэнд тэд бэртэл, гэмтлийн асуудалд нэрвэгдсэн ч даваад гарсан. Гэтэл одоо тамирчид нь бэртлээсээ эргэн ирэхэд Дарвин Хэм бүрэлдэхүүнийхээ учрыг олохоо больж, хэнийг хэдэн минут тоглуулж, яаж ашиглахаа мэдэхээ больсон харагдана.

ЛеБрон Жэймс, Энтони Дэвис хоёр хамгийн сайн тоглолтоо гаргасан ч Лэйкерс хожигдсоор байна. Багийн амжилт нь сайн байвал Энтони Дэвис “MVP” болон Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд дээгүүр өрсөлдөхөөр үзүүлэлтэй яваа.

Эхэндээ Лэйкерсийн фэнүүд, сагсан бөмбөгийн аналистууд Лэйкерсийн асуудлыг солилцоогоор шийдвэрлэх боломжтой гэж харав. Зак Лавине, ДеМар ДеРозан, Алекс Карузо зэрэг Буллсын залуучуудтай нэр холбогдсон. Үүний дараа Нетсийн Дориан Финни-Смит, Ройс О’Нил нарыг авчирна гэх мэдээ гарав. Лэйкерст санал болгох үнэт зүйлс тун ховор. Хамгийн боломжит хувилбар нь Остин Риверсийг явуулж, дээрх тоглогчдыг авчрах. Гэтэл Риверс энэ улиарал 15.3 оноо, 5.0 оновчтой дамжуулалт, 4.5 самбар дунджилж байна. Энэ эрчээрээ явбал шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг ч авна. Ийм гол хөзрөө Лэйкерс явуулна гэдэг юу л бол.

Өнгөрсөн улирал Жэймс, Дэвис, Расселл, Ривес, Вандербилт нар плей-оффд 177 минут хамт тоглож байхад, нет рэйтинг нь 0.4 байв. Харамсалтай нь, энэ тав энэ улирал ердөө гуравхан минут талбайд хамт байжээ. Мөн Жэймс, Дэйвис, Расселл, Ривес, Хачимура нар плей-оффд 32 минут хамт тоглоход нет рэйтинг нь 47.5 байжээ. Тэд энэ улирал ганц ч минут талбайд хамт байж үзээгүй явна. Одоогийн Лэйкерсийн нет рэйтинг -1.2.

Нет рейтинг бол тухайн багийн авч байгаа болон алдаж буй дундаж онооны зөрүү гэж ойлгож болно.

Хачимура, Вандербилт нар бэртлээсээ эргэн ирсэн ч Хэм тэднийг өнгөрсөн улирлынх шигээ ашиглахгүй байгаа. Ривес, Расселл хоёр улирлыг гараанаас эхлүүлсэн ч өдгөө сэлгээнээс тоглож байна. Хачимурагийн үүрэг ч тодорхойгүй гараа, сэлгээнээс янз бүрээр л тоглож буй. Лэйкерс одоог хүртэл бүрэлдэхүүнээ зүгшрүүлж, учраа олж чадаагүй явна. Удахгүй бүх оддын тоглолт болно. Үүний дараа жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ. Үүнээс өмнө Лэйкерс үүсээд буй асуудлаа цэгцэлж чадах болов уу? Дарвин Хэмийг ажлаас нь халах уу эсвэл нүдээ олсон солилцоо хийх үү? Лэйкерсийн ерөнхий менежер Роб Пелинка ойрын өдрүүдэд маш чухал шийдвэр гаргах биз.

Сүүлд гарсан мэдээллээр Док Риверс Лэйкерсийн дараагийн дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай гэнэ.

Өмнөх мэдээ

Төрийн бүх үйлчилгээг “E-Mongolia”-гаар ачаалалгүй авах боломжтой

Дараагийн мэдээ

Б.Энхбаяр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг хаанаас олсон бэ

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Б.Энхбаяр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг хаанаас олсон бэ

Ли Сун Кюнаас 350 сая вон завшсан эмэгтэйчүүдийг шалгаж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    44 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.