“Apple” өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон “Worldwide Developer Conference”-ийн үеэр Vision Pro нэртэй шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэгвэл тус бүтээгдэхүүн өнөөдөр 3,499 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм.
Vision Pro нь 4K нягтаршил бүхий дэлгэцтэй, хэрэглэгчид баяжуулсан бодит байдал (AR) болон цахим бодит байдлын (VR) хооронд шилжиж болно. Тус headset нь M2 болон R1 чиптэй аж.
R1 нь Vision Pro-д суурилуулсан мэдрэгч, камер, микрофоноос ирсэн датаг боловсруулахад зориулагдсан тусгай чип. Тус headset-ийг зүүсэн хүн баяжуулсан бодит байдлын горимд шилжсэнээр компьютер доторх 3D дүрсийг хулгана ашиглалгүй нүд, толгой болон гарын хөдөлгөөнөөр удирдаж болно.
Vision Pro нь “VisionOS” нэртэй үйлдлийн системээр ажилладаг тул IPhone, IPad-тай шууд холбогдон хэрэглэхэд бэлэн аж.
Эх сурвалж: The Verge