Ойрын өдрүүдэд хэсэгчлэн зам хааж, засвар хийж байна. Үүнтэй холбоотойгоор хаагдсан замын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
Үүнтэй холбоотойгоор тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний тээвэрт өөрчлөлт оруулжээ.
- М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,
- Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,
- Ч:17Б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр нарны зам руу тойрч явна.
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андууд төвийн уулзвараас Улаанбаатар Төмөр Замын Төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын
- I хэсэг /ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/
2024 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
- II хэсэг /ХААИС-ын уулзвар/
2024 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас тавдугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
- III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/
2024 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж засварлана.