ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон талаараа мэдэгдэл гаргажээ.
Үүнд:
– Амьсгалын замын эмгэгүүд
– Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
– Бөөр шээсний замын эмгэгүүд багтаж байгаа аж. Гэхдээ дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой аж.
Тус эмнэлэг нь
– Яаралтай тусламж /24 цагаар/
– Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
– 0-28 хоногтой нярай
– Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
– Өдрийн эмчилгээ
– Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.