• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ричард Буанган: АНУ-ын Конгрессын сүүлийн 100 жилийн түүхэнд гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүй

2024-04-05
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр /2024.04.04/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-тай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” тул хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр, манай хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Ардчиллын түншлэл” байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш амжилттай ажиллаж ирснийг онцлов.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, манай хоёр улс хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг адилхан үнэт зүйлстэй ардчилсан орнууд тул цаашдаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд өөрийн зүгээс онцгой анхаарч, дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд, Нээлттэй дэлхий манлайллын төвөөс “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос хойш жил бүр Улсын Их Хуралд шинээр сонгогдсон таван гишүүнд АНУ-ын засаглалын систем, Конгрессын үйл ажиллагаа, мужийн хууль тогтоох, иргэний нийгмийн болон хууль, эрх зүйн салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжийг олгодог. 2022 оноос хойш энэ хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулдаг болсныг дурдаад тус хөтөлбөрийг энэ жил ч үргэлжлүүлэхээр болсныг дуулгав.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын Конгрессын сүүлийн 100 жилийн түүхэнд гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж, шинээр байгуулагдах парламентын үйл ажиллагааны бэлтгэл ажлын туршлагаас хуваалцахыг хүслээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй, Монголын парламентын түүхэнд бичигдэх шинэ танхим бүрдэнэ. Улсын Их Хурлын Тамгын газар нь парламентын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй.

Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Энэ үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа бүрэн ханган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. 126 гишүүнтэй парламент бүрдэх тул бид олон улсын парламентын сайн жишгүүдийг судалж, шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусган ажиллаж байна.

Тодруулбал, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн саналаар мэтгэлцээн явуулах механизмыг нэвтрүүлэх, гишүүдийн тоо 126 болсонтой холбогдуулан нам, эвслийн бүлэг болон бусад гишүүдийн Улсын Их Хуралд авсан суудлын тоонд хувь тэнцүүлэн үг хэлэх, асуулт асуух хугацааг тогтоох зэргээр сахилга, хариуцлагыг нь сайжруулахаар бүлэг зохицуулалтыг тусгасан.

Мөн Улсын Их Хурлын дарга шаардлагатай гэж үзвэл өргөн мэдүүлэхээс өмнө хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргуулах бөгөөд цаашлаад анхдагч хууль болон шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд тухай бүрд хууль зүйн дүгнэлт гаргуулах, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хуулийн төслийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох зэрэг онцлог зохицуулалтыг тусгаад байна гэв.

Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах болсонд талархал илэрхийлж, цаашид олон талт сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын төгсгөлд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимтай мэргэжил нэгтнүүдийн солилцоог өрнүүлэх, Конгрессын номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлэх, Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Өмнөх мэдээ

Монголын төмөр зам ТӨХК 2024 онд нийт нийт 533.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ

Дараагийн мэдээ

Цахимд шилжсэнээр зардлыг 20 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлнэ

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Цахимд шилжсэнээр зардлыг 20 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлнэ

Малчин өрх авсан зээлээрээ машин авч унахгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.